Халимагийн ЧБХ-ны ерөнхийлөгчийг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.20-нд нийтлэгдсэн

Халимагийн ЧБХ-ны ерөнхийлөгчийг хөнөөжээ

ОХУ-ын Халимагийн Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Санан Личгоряевыг гэмт этгээд буудан хөнөөжээ. Гуравдугаар сарын 14-ний шөнө 35 настай Личгоряевыг Элстэй хот дахь гэрт нь буудан хөнөөснийг олсон байна. Гэмт этгээдийг цагдаа нар эрэн сурвалжилж эхэлсэн бөгөөд одоогоор хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаад байгаа гэнэ. Личгоряевыг нас барсны маргааш Элстэй хотноо бүсийн өсвөрийн чөлөөт бөхийн тэмцээн эхэлсэн аж.

Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: www.NEW.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж