Д.Нацагдоржийн шагналт, зохиолч, яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагва “Омогшин бадарна” тоглолтоо хийхээр болжээ. Тоглолт гуравдугаар сарын 26-нд “Монгол бөхийн өргөө”-нд болох бөгөөд тасалбарын үнэ 10,000 төгрөг аж. П.Нямлхагва найрагчийн бие даасан тоглолтод Гавьяат жүжигчин Д.Түвшинтөгс, дуучин Д.Ариунбаатар, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Э.Төрмандах болон “Хөсөгтөн”, “Домог”, “Uvertura” зэрэг хамтлаг оролцож, ая дуугаа өргөхөөр болжээ.
Т.ДАРХАН