“Эмоушн” хамтлагийн гишүүн байсан дуучин Ч.Солонго Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангид суралцаж байна. Тэрээр дуулахын зэрэгцээ хөгжмийн мэргэжил эзэмшиж, Монголын урлагт хөтөлгөө морьтой болохоор зорьж байгаа бололтой. Шинэ мэргэжилдээ тун амжилттай суралцаж буй дуучин Ч.Солонго тун удахгүй Оросын алдарт хөгжмийн зохиолч С.Рахманиновын нэрэмжит мэргэжлийн төгөлдөр хуурчдын улсын уралдаанд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа гэнэ лээ.
А.БҮЖИН