Эрчүүд юунд шүүмжлэлтэй ханддаг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Эрчүүд юунд шүүмжлэлтэй ханддаг вэ?

Эрчүүдтэй анх уулзах үед таныг хамгийн сайхан зангаа гаргаж байгааг тэд
андахгүй.  Мөн өөрийн чинь жинхэнэ нүүр царайг илчлэх  санамсаргүй
үйлдлийг чинь  ажиглаж байдаг. Өөрийгөө буруугаар ойлгуулахгүйн тулд
доорх зөвлөгөөг уншаарай.  
Таны найзууд
Таны гадаад  үзэмжээрээ бусдыг дагуулах шидтэй, сайхан инээмсэглэдэг,
ухаалаг яриатай байсан ч найзууд шигээ байж чадахгүй. Эрчүүд найз
нөхдөөр чинь дамжуулан өөрийг чинь  хэн болохыг сонжиж байдаг.  Ялангуяа
сул талуудыг чинь. Хэн ч  гаднаасаа сайхан харагдаж болно. гэхдээ
жинхэнэ зан төрх гэдэг бол өөр зүйл шүү дээ. Бааранд танилцсан охин
дажгүй мэт санагдаж болох ч найзуудтай нь  хэдэн хором саатсаныхаа дараа
түүнийг олон ангит цувралын хов живээр хөөцөлдөгчдийн нэг гэдгийг олж
мэднэ.
Таны инээд
Эрчүүд хөгжилтэй байх дуртай. Тиймээс тэд хошин шогийн мэдрэмжтэй охидод
илүү татагддаг. Гэвч инээхэд учир бий. Хэрэв эрчүүдийн ярьсан зүйл
болгонд тас тас хөхрөөд байвал тэд үргэж орхино шүү. Энэ нь тийм ч
хөгжилтэй санагдахгүй. Тэд таныг хийтэй гэж ойлгож мэднэ.
Таны уух зүйлийн сонголт
Таны дарс, шар айраг эсвэл хатуу юм захиалах нь түүнд сонин биш. Харин
яагаад шар айргыг дарснаас илүүд үздэг нь түүнд сонирхолтой байх болно.
Эрчүүд юу хүсч байгаагаа мэддэг эмэгтэйд илүү дуртай байдаг. Хэрэв та
түүнд яагаад шар айргыг илүүд үздэгээ хэлбэл тэр дуртайяа сонсох болно.  
Гар утас
Эрчүүдтэй мессежээр дотно яриа өрнүүлж болно. Эрчүүдтэй болзох үедээ
хичнээн чухал дуудлаганд ч  хариу өгөх, мессежинд хариу бичих хэрэггүй.
Түүнд энэ нь тавгүй байх бөгөөд өөрийг нь хүндлэхгүй байгаа мэт
санагддаг.  

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж