Ж.Батзандан Засгийн газарт сануулга өгөв

Хуучирсан мэдээ: 2013.03.20-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан Засгийн газарт сануулга өгөв

УИХ-ын гишүүн Ж.Батзандан сүүлийн үед Засгийн газар болон намын нөхөд рүү гээ хатуухан үг хэлдэг болж. УИХ-ын чуулганы танхимд суухдаа цөөнхөө хүндэлсэнгүй, МАН-ынхныг гадуурхлаа хэмээн хэлж, намынхаа нөхөд рүү зандарч байсан удаатай.

Төрийн ордонд өчигдөр болсон “алдарт” 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн сонсголын үеэр л гэхэд тэрээр Өргөдлийн байнгын хорооны гишүүний гэхээсээ илүү хувийн чанартай сануулгыг Засгийн газрын гишүүдэд хандаад хэлчих шиг болно лээ. Ж.Батзандан “Одоогийн Засгийн газар өмнөх засгийн газар руу буруугаа чихэх байдлаар өнгөрөөж байна.  2600 хүнийг хохироочихсон өмнөх Засгийн газрын шийдвэрийг үргэлжүүлэх эсэхээ энэ Засгийн газар яаралтай шийдэх ёстой. Өнөө маргаашгүй нэг чиглэл гарах ёстой. Засгийн газар дүлэгнэсэн байдалтай байна.  Яаралтай шийд, чадахгүй бол одоогийн Засгийн газартай хариуцлага тооцоно” гээд л нилээд ширүүхэн бууж байв. Мэдээж төрийн шийдвэрээс болж иргэд хохирох ёсгүй гэдэг санаа нь зөв ч хэвлэлийхнийг харахаараа “ширүүн” хүн болж “жүжиглэх” юм хэмээн ангийнх нь зарим нөхөд шүүмжлэх юм билээ. Ямартай ч Засгийн газар ойрын хугацаанд орон сууцжуулах хөтөлбөрөө яаравчлахгүй бол “цөс” ихтэй зарим гишүүд хариуцлага ярьж эхлэх бололтой.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж