Өдгөө 66 настай Британийн рок од Род Стюарт шинэ цомгоороо үнэнч шүтэн бишрэгчидтэйгээ уулзах гэж байна. Бүтэн 20 жилийн дараа туурвиж буй түүний шинэ цомог 12 дуутай, “Time” нэртэй байх гэнэ. Шинэ цомог гаргахаар эртнээс төлөвлөж, чанартай уран бүтээл хийхээр цаг хугацаанд баригдаагүй тэрбээр ирэх тавдугаар сард цомгоо худалдаанд гаргахаар зэхсэн гэнэ. Түүний шинэ цомогт дэлхийн хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж байсан XX зууны шилдэг дуунууд ч багтсан байна.
Род шинэ цомгийнхоо талаар ярихдаа “Сонсогчдын хүртээл болж, зүрх сэтгэлд хоногшсон уран бүтээлүүдийг дахин хүргэх, мөн шинэ цомогтоо зориулж шинэ уран бүтээл туурвих гээд амаргүй ажил. Гэсэн хэдий ч фэнүүдтэйгээ дахин мэндчилж буйдаа баяртай байна” хэмээн ярьжээ.
Э.АНХТУЯА