Путин чөлөөт бөхийн төлөө үг хэлэв

Хуучирсан мэдээ: 2013.03.20-нд нийтлэгдсэн

Путин чөлөөт бөхийн төлөө үг хэлэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин чөлөөт, сонгомол бөхийг 2020 оны олимпийн наадмын хөтөлбөрт оруулахыг дэмжиж буйгаа мэдэгдээд шаргуу, сайн ажиллахыг сануулжээ.

“Одоогоор ОУОХ шийдвэрээ эцэслэн гаргаагүй байгаа. Хүн бүр л спортод дуртайгаас бөх сонирхогчид чамгүй олон. Тиймээс маш шаргуу сайн ажиллаж, Олимпийн хорооныхонтой эв зүйгээ олох хэрэгтэй. Бөх бол олимпийн наадмын үндсэн төрлүүдийн нэг. Тиймээс бид бөхийн төрлийг олимпийн наадмын хөтөлбөрт үлдээхээр ажиллах нь үндэс суурь сайтай ажил байх болно” хэмээн Путин хэлсэн байна.

Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: www.NEW.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж