Эрх чөлөөний хөшөөг дахин нээнэ

Хуучирсан мэдээ: 2013.03.20-нд нийтлэгдсэн

Эрх чөлөөний хөшөөг дахин нээнэ

АНУ-ын зүүн хойд хэсгийн нутгуудыг дайран өнгөрч, их хэмжээний хохирол учруулсан Сэнди хар салхины гамшигт өртөж, түр хугацаанд хаагдаад байсан Эрх чөлөөний хөшөөг ирэх долдугаар сарын 4-нд буюу АНУ-ын тусгаар тогтнолын өдрөөр албан ёсоор дахин нээхээр болжээ. АНУ-ын Дотоод хэргийн сайд, Нью-Йорк хотын сенатор Кеннет Салазарын хэлснээр Эрх чөлөөний хөшөөг түр хугацаанд хаах үеэр байгууламжийг сэргээн засварлаж,  цахилгаан, эрчим хүчийг нь сайжруулсан байна. 

АНУ-ын ардчилал, эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон Эрх чөлөөний хөшөө аймшигт Сэнди хар салхины улмаас эвдэрч сүйдээгүй боловч эрх чөлөөний арлын 75 хувь нь усанд автсанаас хөшөөг түр хугацаагаар хаахад хүрсэн аж. Хар салхины гамшгийн улмаас Эрх чөлөөний хөшөө байрлах арлын нийт 4.8 га газар 1.5 метр гүн усанд автжээ.

Сэнди хар салхи АНУ-ын зүүн хойд хэсгийн нутгийг дайран өнгөрснөөс 91 хоногийн дараа Конгресс гамшигт өртсөн газруудыг сэргээн засах ажилд 50.5 тэрбум ам.долларын санхүүжилт баталснаас 60 сая ам.доллар нь Эрх чөлөөний хөшөө гэх мэт үндэсний соёл амралтын хүрээлэнгүүдийг засч, сэлбэх ажилд зарцуулагдахаар тусгагдсан аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж