Кэти Перри дахиад л ганц бие

Хуучирсан мэдээ: 2013.03.20-нд нийтлэгдсэн

Кэти Перри дахиад л ганц бие

Найз залуу Рассел Брэндээс салж, тухайн үедээ шуугиан тарьж байсан дуучин Кэти Перри дахиад л ганц бие болжээ. Дуучин бүсгүй 2010 оны аравдугаар сард инээдмийн жүжигчин Рассел Брэндтэй хуримласан ч хосууд ердөө ганцхан жилийн дараа хайрын романсаа төгсгөж, гэр бүлийн амьдралаа цэглэсэн юм.

Гэрлэлтээ цуцлуулаад төд удалгүй хөгжимчин, ая зохиогч Жон Майертэй нэр холбогдсон Кэти Перри саяхныг болтол хөгжмийн ертөнцийн сэтгэл татам хосуудын эгнээнд бичигдэж явсан.

Гэтэл хосууд харилцаагаа тасалж, Кэти Перри дахин ганц бие болсон тухай шар хэвлэлүүд шуугих болов. Энэ талаар анх “US Weekly” сэтгүүл мэдээлжээ. Одоогоор Кэти, Жон нарын хэн нь ч энэ талаар албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.

Э.АНХТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж