Монголын буудлага спортын холбооны цомын тэмцээн өчигдөр Техник спортын төв клубт эхэллээ. Энэ удаагийн “Холбооны цом”-ын тэмцээнд есөн байгууллагын 100 гаруй тамирчид оролцож байгаагаас Орхон, Хэнтий, Булган аймгийн баг тамирчид хүрэлцэн иржээ.
Өчигдөр БКБ-9 дасгал болоход эрэгтэйчүүдэд ОУХМ О.Энхсайхан, эмэгтэйчүүдэд ОУХМ О.Янжинлхам нар тэргүүлсэн байна.
БКБ-9 дасгал (эрэгтэй)
- ОУХМ О.Энхсайхан (ЗЦГ, Хүч) 595+206,2
- ОУХМ Н.Баяраа (Алдар) 587+204,2
- ОУХМ Н.Энхбаатар 586+1831
БКБ-9 дасгал (эмэгтэй)
- ОУХМ О.Янжинлхам (Алдар) 590 (97 99 99 98 98 99)
- ОУХМ Я.Заяа (Хүч) 584 (98 97 96 99 98 96)
- ОУХМ Ч.Нарантуяа (хувь) 584 (96 98 98 94 98 100)
Өнөөдөр урт бууны дасгалууд үргэлжлэх бөгөөд тэмцээн ирэх баасан гаригт өндөрлөнө.
Ч.БОЛ