АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн төлөөлөгчийн мэдээлснээр тэрээр Израильд хийж буй айлчлалын хүрээнд Сирийн иргэний дайн, Ираны цөмийн хөтөлбөрийн талаар санал солилцох аж. Түүнчлэн Америкийн албаныхны зүгээс ерөнхийлөгч Барак Обамагийн айлчлалын үр дүнд Израйль-Палестин улсуудын хоорондох энх тайван байдал дахин сэргэн гэдэгт бага ч болов найдлага тавьж байгаа гэнэ.
АНУ-ын Барак Обама Израйльд хийж буй гурван өдрийн айлчлалын хүрээнд тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас нартай уулзахаар төлөвлөжээ. Харин хэдийнэ Израильд айлчлаад буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ерөнхийлөгч Барак Обамаг угтан авах бэлтгэлийг ханган ажиллаж байгаа аж.