
Магадгүй эцэг эхчүүд хүүхэддээ ямар ном сонгож уншуулахаа мэдэхгүй байгаа бол “Урт оймст Пиппи”-г сонгоод үзээрэй. Сахилгагүй хэрнээ адал явдлын ертөнцөөр үргэлж аялуулах Пиппи охины өдөр тутмын амьдрал таны хүүхдэд шинэ ертөнцийг нээн харуулах болно. Энэ сарын 29-ны өдөр Интерномын их дэлгүүр дээр болох Урт оймст Пиппи номын нээлтэнд илбэ шидийн гайхамшгийг харуулах илбэчин, алиалагч ирж хүрэлцэн ирсэн хүүхэд бүрийг баярлуулна. Мөн Пиппи өөр дээр нь ирсэн хүүхэд бүртэй хамт дурсгалын зургаа авахуулах бөгөөд гарын бэлэг гардуулах юм. Тэгэхээр эцэг эхчүүд та нар хайртай бяцхан хүүхдүүдээ дагуулан хамгийн дурсгалтай нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлээрэй. Дашрамд дурьдахад энэ өдөр “Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан хүүхдийн номнууд 10 хувийн хямдралтай зарагдана.
Ж.Нил