“Хурд”-тай доргисон эрчүүдийн баяр

Хуучирсан мэдээ: 2013.03.19-нд нийтлэгдсэн

“Хурд”-тай доргисон эрчүүдийн баяр

“Хурд” хамтлаг өчигдөр Монголын бүх сайхан эрчүүд, аавууддаа зориулан “Цэргийн бодол” тоглолтоо “UB Palace”-ын их танхимд хийсэн юм. Энэ жил 20 жилийн ой нь тохиож байгаа тус хамтлагийнхан ойдоо зориулсан анхны тоглолтоо бүх сайхан эмэгтэйчүүддээ өргөн барьсан бол энэ удаад хийморлог эрчүүдээ баяруулууллаа.

“…Цэрэг би чинь ингэж бодохоор
Цээжин дотор минь гал дүрэлзэж,
Цэвэр сэтгэлийн уяа алдуурч
Цэргийн хуарангаас чам руу тэмүүлнэ ээ…”
хэмээн эгшиглэдэг 35 настай “Цэргийн бодол” дуугаараа овоглосон уг тоглолт танхим дүүрэн үзэгчдийн халуухан уур амьсгал дор болж өнгөрсөн юм. Эрчүүд энэ л үдэш эх орноороо омогшин “Монгол орны төлөө зүтгэе, уухай” хэмээн дуу нэгтэйгээр түрлэг өргөн тэдний дуу бүрийг даган дуулж, хоёр цаг гаран энэ л танхимд цаг хугацааг ч үл мэдрэн доргисон.  “Цэргийн бодол” тоглолтын эхний хэсэгт “Миний Монгол”, “Төөрөг”, “Эх орны төлөө”,
“Тоосны үзүүрээс аавыгаа харах гэж зөнгөө би хуурна
Товолзтол хатируулсаар ирнэ гэж
Сэтгэлээ хүү чинь аргадана
Санааныхаа чанадаас аавыгаа
Олох гэж дурсамжаа сэргээнэ
Сар жилүүдийн бүтэн болгох гэж
Нойроо хүү чинь хугаслана
Тэртээг зорисон аавыгаа
Ирнэ гэж хүлээдэг би аавтай хүн
Хүү минь хаана байна гээд
Хүрээд ирэхийг нь хүлээж суудаг би аавтай хүн…” хэмээх “Би аавтай хүн” дууг танхим дүүрэн үзэгч нэгэн дуугаар даган дуулж байлаа. Монгол эрчүүдийг омогшуулсан тоглолтын хоёрдугаар хэсэг “Харанга”-ын Х.Лхагвасүрэнгийн үг, Ганбаярын ая

“Дөрвөн хөлтэй зовлого болж төрсөн минь
Хөх чоно миний буруу юу
Дөт замаар хоол хайгаагүй шүү би
Эр чадал хурдаар амь зуудаг
Харин би хүмүүс шиг хажуудахыгаа хайрахгүй ээ

Эсвэл би хүмүүс шиг элгэн хаднаас нөхрөө түлхэхгүй ээ” “Чоно” дуугаар эхлэн амьд хөгжмийн нүргээн танхимыг эзэмдсэн. “Хурд”-ынхан энэ л үдэш фенүүддээ доргион эх орон, гүндүүгүй сайхан аав, хийморлог эрчүүдээ магтан дуулж, тэднийг дуу хуураар ундаалсан юм.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж