
Морин хуурч Д.Шинэцог-Гени Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын "Галдан бошгот" синфони сюитийн хэсгээс, "Ану хатан" аялгууг болон төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбатын "Аравт" түүхэн уран сайхны киноны "Хөхтөмөр Өнөмөнхлэй" хэмээх аялгуунуудаа клипжүүлэн хүргэсэн юм. Мөн тэрээр тун удахгүй Төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шарав, Төрийн шагналт З.Хангал, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд, Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат нарын монголын сор болсон хөгжмийн зохиолчдын морин хуур хөгжимд зориулан бүтээсэн гайхалтай аялгуунуудаас бүрдсэн тоглолтоо хийхээр төлөвлөж байгаагаа дуулгасан юм.
Г.ДАША





