“Ariunaa Suri” брэнд “Mercedes Benz”-ын тайзнаа

Хуучирсан мэдээ: 2013.03.19-нд нийтлэгдсэн

“Ariunaa Suri” брэнд “Mercedes Benz”-ын тайзнаа

“Mercedes Benz”-ийн загварын долоо хоногт Монголын загвар зохион бүтээгч өөрийн брэндийг танилцууллаа. Тэр бол загвар зохион бүтээгч Ариунаа Сүри билээ. ХБНГУ-д загварын чиглэлээр мэргэшин тус улсын томоохон загварын салонд ажиллаж байсан туршлгатай залуу загвар зохино бүтээгч маань энэ удаад өөрийн нэрийн “Ariunaa Suri” брэндээ Токиогийн загварын долоо хоногт дэлгэлээ. Өчигдөр эхэлсэн тус загварын долоо хоногт түүний Монгол уламжлал, ёс заншлыг харуулсан брэндүүд Азийн тайзнаа дэлгэгдлээ. Уг шоунд Их аварга Д.Дагвадорж, зохиолч С.Жаргалсайханы хүү Билгүүн нар оролцон нутгийн дүүдээ баяр хүргэжээ. Ингээд “Mercedes Benz Fashion Week Tokyo” шоуны тайзнаа үзүүлсэн “Ariunaa Suri” брэндийг гэрэл зургийн хамт хүргэе.

Сонирхуулахад, загвар зохион бүтээгч С.Ариунаа хөгжмийн зохиолч Г.Ононгийн “Ертөнц” цомгоос “Уулс” аялгууг MMP ремикс хийж, албан ёсны хөгжимтэйгээр өөрийн брэндээ танилцуулсан юм. Монгол моделиуд, Монгол дизайнер, Монгол брэнд дээрээс нь Монгол аялгуу эгшиглэх Токиогийн загварын долоо хоног энэ сарын 17-23 –ны өдрүүдэд болно.

“Mercedes Benz Fashion Week Tokyo” “Ariunaa Suri”



Г.ДАША





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж