Хувь нийлүүлэгчид ойлголцож чадах уу?

Хуучирсан мэдээ: 2013.03.19-нд нийтлэгдсэн

Хувь нийлүүлэгчид ойлголцож чадах уу?

“Оюу толгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн гурав дахь удаагийн хурлыг маргааш хийхээр товлоод байна. Хуралд хөрөнгө оруулагч талаас “Рио тинто”-гийн удирдлагууд оролцох бол  Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Уул уурхай, Эдийн засгийн хөгжлийн, Байгаль орчин ногоон хөгжлийн, Сангийн сайд нар хэлэлцээрийн ширээнд сууна. Өмнөх хоёр удаагийн хуралдаанаар тодорхой шийдэлд хүрээгүй болохоор ийн гурав дахиа хуралдахаар товлосон.  Маргааш болох хувь нийлүүлэгчдийн хурлаар талууд ямар байр суурь илэрхийлэх, чухам ямар асуудлыг хөндөх нь нууц хэвээр байна. Монгол Улсын Засгийн газрын зүгээс  хөрөнгө оруулалтын гэрээний зарим нэг зүйл заалтад өөрчлөлт оруулах байр суурьтай байгаагийн дээр оруулсан хөрөнгийн хэмжээ тэрбум төгрөгөөр нэмэгдсэн талаар тайлбар хүсч буй. Харин “Оюу толгой”-н хөрөнгө оруулагч “Рио тинто”-гийн удирдлагууд болохоор Монгол Улсын Засгийн газраас нэмэлт хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа тухай хэвлэлүүд мэдээлжээ. Хувь нийлүүлэгчдийн хурал урьдын адил хаана болох, хэдэн цагаас эхлэх нь тодорхойгүй байна.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж