Тавантолгойн цахилгаан станцын төслийг М.Энхсайхан босгоно

Хуучирсан мэдээ: 2013.03.19-нд нийтлэгдсэн

Тавантолгойн цахилгаан станцын төслийг М.Энхсайхан босгоно

Тавантолгойн уурхайг түшиглэн баригдах станцын төслийн багийг  МҮАН-ын дарга М.Энхсайхан ахалж ажиллахаар болжээ. Уг станцыг барих ажлыг эхлүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэж 50 сая ам.долларыг бондын хөрөнгөөс зарцуулахаар болоод байгаа. Харин дийлэнх буюу төсөлд шаардлагатай хөрөнгийн 70 хувийг зах зээлээс босгох ажлыг Ерөнхий сайд асан М.Энхсайхан хэрэгжүүлэх боллоо. Тавантолгойн төслийг улс төр, эдийн засгийн мэдлэг туршлагатай, нэр хүнд бүхий хүн удирдахаар болж байгаа нь говийн бүсэд баригдах энэ станцын төслийг амжилттай хэрэгжүүлнэ гэсэн итгэлийг иргэдэд авчрах нь эргэлзээгүй.

Н.Алтанхуяг сайд Монголын төмөр зам төслийг М.Энхсайханд санал болгож байсантай адил М.Сономпил сайд салбарын томоохон төслөө түүнээр удирдуулахаар шийдвэр гаргасан байна. Үндэсний хэмжээний том бүтээн байгуулалт учраас энэ томилгоог улстөржүүлэх шаардлагагүй гэх хүн цөөнгүй байна.  

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж