
Европын парламент дэх Төв Ази болон Монголын асуудлыг хариуцсан Тэргүүн ноён Паоло Бартолоззитэй уулзаж, Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд үйл ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Чуулганы хүрээнд “Монгол эмэгтэйчүүдийн бизнес санаанууд” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, хэлэлцүүлэгт Милан дахь Монгол улсын Өргөмжит консул хатагтай Ц.Ганчимэг болон Монголын оюутан залуус оролцсон байна. Чуулганы төгсгөлд Европ дахь “Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн М.Золжаргал ирэх зургадугаар сарын 1-ний өдөр, эх үрсийн баяраар “Европ дахь оны шилдэг эмэгтэй-2013”-г шалгаруулна гэдгээ нийтэд зарлажээ.