Х.Баттулга: МИАТ-ын онгоцыг өнөөдрөөс нисгэнэ | News.MN

Х.Баттулга: МИАТ-ын онгоцыг өнөөдрөөс нисгэнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Х.Баттулга: МИАТ-ын онгоцыг өнөөдрөөс нисгэнэ

Засгийн газрын хуралдаанаар МИАТ компанид үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэлэлцсэн тухай бид мэдээлсэн. Тус компанид удаа дараа нислэгийн аюулгүй байдал зөрчигдөж, үүнтэй холбогдуулан техникийн албаны зарим хүмүүст арга хэмжээ авах чиглэлийг Төрийн өмчийн хороо болон ТУЗ-өөс МИАТ-ын удирдлагад өгсний дараа уг шийдвэрийг эсэргүүцсэн хүмүүс ажил хаялт зохион байгуулж, олон улсын нислэг саатуулсан зэрэг нэлээд ноцтой үр дагавар үүсээд байгаа. Үүнийг Засгийн газар авч хэлэлцээд, МИАТ компанид үүссэн нөхцөл байдалд онцгой арга хэмжээ авах шаардлагатай гэж үзжээ. Энэ дагуу ТӨХ-нд тодорхой үүрэг даалгавар өгсөн байна. Үдээс хойш ТӨХ болон МИАТ компанийн ТУЗ-ийг хуралдуулж тодорхой шийдвэр гаргах ёстой. Юун түрүүнд компанийн ТУЗ- ийг шинэчлэх гэнэ. Энэ талаар Зам тэвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, ТӨХ-ны дарга Д.Сугар нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Д.Сугар:

-Халагдах өргөдлөө өгсөн инженер техникийн ажилтнуудад ямар нэг арга хэмжээ авах уу?

-Угаасаа МИАТ компанийн менежментийг боловсронгуй болгох тухай гаднын зөвлөүүдтэй хамтарч боловсруулсан төлөвлөгөө байдаг. Гуравхан онгоцтой компанид 120 орчим хүн ажилладаг нь хэтэрхий олон, үр ашиггүй бүтэц байна гэсэн дүгнэлт байдаг. Зөвлөмжийн дагуу 30-40 хүн хангалттай юм билээ. Тиймээс өргөдлөө өгөөгүй хүмүүс, дээр нь Иргэний нисэхийн газар, ЗТБХБ-ын яаманд ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүсийг татаж авчраад шинэ багийг бүрэлдүүлэх бололцоотой гэж үзэж байгаа. Онцгой чухал албан тушаал дээр нь гадаадын мэргэжилтнүүд урьж ажиллуулах болно. Ер нь өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал ч гэсэн олон жил ажиллаж явж ирсэн ажлын л үр дүн шүү дээ. Ийм л бүтэц, бүрэлдэхүүнтэй явж ирсэн юм билээ. Үүнийг цаашдаа өөр байдлаар авч үзэх үүрэг даалгавартай ажиллаж байна. Үүссэн нөхцөл байдлаас харахад мөнгө хэмнэж, дотооддоо засвар үйлчилгээ хийх гэж байгаад тэрнээсээ ноцтой үр дагаварт хүрэх аюул их байгаа учраас үүнд болгоомжтой хандах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн.

-Техникийн газрын дарга Ё.Энхтөр МИАТ-ын дарга нарын талаар нэлээд ноцтой мэдээллийг хийсэн. МИАТ-ын дарга нар өөрсдийн насанд хүрээгүй, нислэг үйлдэх эрхгүй хүүхдүүдийг олон улсын нислэгт явуулж байна гэж. Энэ үнэн үү?
-Өөрсдийнхөө хүүхдүүдийг нисгэгч болгосныг би мэдэхгүй байна. Ер нь бол аливаа салбарт уламжлалаараа эцгийнхээ мэргэжлийн өвлөх тохиолдол байдаг. Тэглээ гээд жолоодох эрх, мэргэжилгүй хүнээр онгоц бариулсан бол ноцтой алдаа. Энэ бүхнийг хамруулан шалгаад МИАТ-ын удирдлагуудтай хариуцлага тооцно. Одоо бол МИАТ-ын удирдлагын нэгдсэн баг байгаа. Тэр багтай хариуцлага тооцно. Одоо шийдвэр хараахан гараагүй байгаа учраас хэлэх юм алга.

-МИАТ-ын хувьчлах асуудал юу болсон бэ?

-Аливаа хувьчлалыг УИХ, Засгийн газар, парламентаар баталж байж шийднэ.

Х.Баттулга
Одоо Засгийн газрын хуралдаанд буцаж ороод шуурхай шийдвэрүүд гарна. Ямар ч байсан МИАТ-ын төлөөлөн удирдах зөвлөл шинэчлэгдэхээр болсон. Шинэ ТУЗ-ийн хурлаар үүрэг гүйцэтгэгчийг томилохоор боллоо. Үүн дээр яам нэлээд анхаарал хандуулж, санаачлагыг аваад явна. Үдээс хойш ТУЗ солигдсоны дараа ямар хүмүүс солигдсоныг шууд зарлаад явна. МИАТ-ын инженер техникийн ажилтнууд өөрсдийнхөө чадвар, давуу байдлыг ашиглаж ийм хэлбэрийн бойкот хийнэ гэдэг бол байж болохгүй зүйл. Энэ чинь ямар морь унаад явж байгаа биш. Гадаад нислэг, нийтдээ 1140 орчим хүний наашаа, цаашаа хөдөлгөөн саатсан байна. Улсад 380 орчим сая төгрөгийн хохирол учирсан. Төрийн өмчийн хороо, манай яамнаас очиж, энэ хүмүүстэй уулзаж, тохиролцоонд хүрэх гэж оролдсон боловч бүгдээрээ гарын үсэг зураад “халагдлаа” гэсэн байгаа. Тиймээс бид шуурхай арга хэмжээ авна. Яг энэ хэмжээний чадвартай цөөхөн хүмүүсийг авчирч нислэгүүдийг үргэлжлүүлнэ. Онгоц нислэгт гарахдаа инженер техникийн хүмүүс “аюулгүй” гэсэн баталгаа өгсний дараа нисдэг журамтай. Энэ дүрэм журмыг боож байгаа асуудал. Гэхдээ үүнийг тэдэнд 100 хувь тохож болохгүй. Олон жил угжирсан асуудал байгаатай бас холбож ойлгоно. Ийм учраас ТУЗ-ийн хурал дээр шийдвэрийн өөрчлөлт гарвал эргээд иргэний нисэхийн удирдах газар, МИАТ-ын удирдлагуудад арга хэмжээ авна гэсэн шийдвэр гарч байгаа.

-Энэ хэргийн гол буруутан хэн бэ?

-Буруутай этгээд нь тогтоогдчихсон байгаа. Гадаад засвар хийлгэх ёстой их засвар гэж байгаа. Одоо манайд байдаг Аэробус-360 онгоцыг 10 жил болоод их засварт оруулах ёстой. Их засварыг гадаадад хийлгэхэд маш үнэтэй болохоор дотооддоо мөнгө хэмнэх гэж байгаад төгсгөлийн шатанд данхрат мултарч, далавч цоорсон байгаа. Үүнийг хэнтэй хариуцлага тооцох вэ. Мэдээж хэн нэгний ажилдаа хариуцлагагүй хандсан, эсвэл техник, тоног төхөөрөмжийн дутуу байдлаас болж байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар буруутан гарч ирж байгаа. Энэ хүн хэн бэ гэдэг дээр МИАТ хурал хийгээд арга хэмжээ аваад эхлэхэд инженер техникийн албыг ахалж байгаа Ё.Энхтөр гэдэг хүн тэр хүмүүсээ хөдөлгөөнд оруулсан, ийм л юм байна лээ.

Б.АЛТАНСҮХ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-27 202.180.218.27

manai ali ch salbar bolgond bgaa buglarsan asuudal MIAT-r olerch garlaa sh de Ene met asuudal dahin gargahgui gevel mergejliin humuuseer n ajlaa hiilgej bgaach Odoo ali ch salbariin 1-r hun n yamar ch mergejliin bish namiin hun bgaa sh de Iim humuus technologi oilgohgui mungu hemnej heden bor tsaas uurtuu unagaah zorilgotoi l bdag sh de Asuudliin gol n ene Technology medleg mergejil gedeg bol gazart l bgaa Iim bj uurchlult yariad tenegteed bh yum a Zasgiin gazar uursduusuu naad tolgoin dotorhi medlegeesee uurchlult hariutslagiin togtoltsoonoosoo eheliye
Odoo ene ger horoololiin tsahilgaan shugamiin shinechlel ene zunii boroonoor heden hun avch yavah yum b** med Ehneesee shon n hazaigaad ehelj bgaa yum chin tendert yalsan nertei mergejliin bus avilgaliin garuudiin hiisen tsahilgaanii shugam jinhene ayul bolood bnoo Tsahilgaan tugeeh gazart ch ene asuudal bna

Avatar

Зочин 2010-05-27 202.170.64.41

gadaaduudiig avchirch ajilluul ter davartsan 94 gariig ajlaas hal tegeed shine bagiig dahij burduul tegeedl boloo nugu 94 yaahav tegeed zolios bolj bna husvel ter enhturiigoo neg elbeed zodno biz

Avatar

Зочин 2010-05-27 182.160.49.192

Ñàéä àà Åðººñºº ìàíàéõ øèã õàðèóöëàãàã¿é õ¿ì¿¿ñ îíãîöîîð ÿàõ þì Îíãîö ñ¿éðñýí õîéíî íü àìàà áàðüæ áàéõààð îäîî ÌÈÀÒ êîìïàíèéã òàòàí áóóëãàÿÃàéã¿é àæèëëàãààòàé íèñýõ áóóäàë áàéõàä áîëîî ø¿¿ äýý Õóæàà Îðîñ õîåð ÌÈÀÒ-òàé ÌÈÀÒ-ã¿é íèñëýã¿¿ä õèé÷èõíý Îíãîö ýâääýã èéì òýíýã èíæåíåð¿¿äòýé íèñýõ ýðõ áàéõã¿é íèñýã÷òýé Àéäàñ æèõ¿¿äýñ õ¿ð÷ áàéíà ø¿¿

Avatar

Зочин 2010-05-27 202.126.90.23

Miat-iinhan ugaasaa luivarchid shuudee tender zarlanaa ichihgui luivar hiine Baraa material avna bas l luivar Nomingiin dansand mungu hiigeed l ergeed munguu garguulnabaraagaa avsan nereer padaan bichuuleed l boloo Iim ym bol zondoo Mongoliin tor bayan shuu MIATiinhaaaaaaaaaaaan Ideed baiuugaad bai Medehgui ugaasaa

Avatar

Зочин 2010-05-27 202.126.90.23

Miat-iinhan ugaasaa luivarchid shuudee tender zarlanaa ichihgui luivar hiine Baraa material avna bas l luivar Nomingiin dansand mungu hiigeed l ergeed munguu garguulnabaraagaa avsan nereer padaan bichuuleed l boloo Iim ym bol zondoo Mongoliin tor bayan shuu MIATiinhaaaaaaaaaaaan Ideed baiuugaad bai Medehgui ugaasaa

Avatar

Sanal2 2010-05-27 202.179.16.33

7 Мөнгө хэмнэх гээд онгоц эвдлээ гээд байх юм Үнэхээр буруу үйлдэл хийсэн бол засварлах эрх өгсөн газар Airbus нь эрхийг нь авмаар юм
8 Одоо томилсон хүн нь ийм том эрхтэй засварын газрыг авч явж чадах уу
9 Эсвэл хуучнаар нь гадаадад засуулах юм болов уу
10 Энэ засварлах эрх аваад монгол улс хэдэн зоос хэмнэсэн юм бол
11 Одоо эвдэрсэн онгоцыг засахад хэдэн төгрөг хэрэгтэй юм бол

Тэрбум тэрбумаар идсэн хүн дахиад дарга болдог Тэр онгоцыг эвдсэн нөхөр засдаг эрхтэй юм чинь дарга болгоод засуулбал барах болов уу Гэхдээ эвдрэл нь тэрбум хүрэхгүй юм чинь халсан дээр юм болов уу

Avatar

sanal1 2010-05-27 202.179.16.33

Сонин болон интертнэтээр цацагдаж байгаа мэдээллүүд хир үнэн байдаг вэ
1 Энэ МИАТ-д гарсан ноцтой алдаа гэж яригдаад байгаа асуудал яг болсныг мэдээд сурвалжлаад хэлээд өгөх хүн байдаг болов уу
2 Нисэж болно гээд зөвшөөрөл өгсөн онгоц эвдэрвэл ямар алдаа болох вэ
3 Засаж байсан онгоцоо эвдвэл “ноцтой алдаа” гэдэг юм байна
4 Онгоцоо унагаасан гээд байх юм Яг яаж унасан унагаасан юм бол
5 Гэхдээ энэ алдаа нь технологийн алдаа юу хүний алдаа юу хэдэн хувь нь хэнээс хамаарсан юм бол Ямар журам зөрчсөн юм бол Яаж гарсан юм бол
6 Airbus онгоцоо засварлах эрх өгөхдөө зүгээр гуйсан болгонд өгдөг юм болов уу

Avatar

Зочин 2010-05-27 182.160.49.192

Ýíý àæèë õàÿñàí ýòãýýä¿¿äèéã àæëààñ íü õàëààä äýýð íü õàðèóöëàãà òîîöîæ çîõèõ åñíû ÿë øèéòãýëèéã íü ºãâºë ÿàñàí þì âý Õýäèé áîëòîë àðä÷èëàë ãýæ ñîëèîð÷ àæèë öàëãàðäóóëñàí þìíóóäûí òîëãîéã èëýýä áàéõ þì

Avatar

Зочин 2010-05-27 180.149.97.146

Монгол инженерүүдэд бурууг тохож хомроглон халж байгаа нь 30 аад оны их хэлмэгдүүллийг өөрийн эрхгүй санагдуулж байна Удирдлагын бурууг инженерүүдэд тохож болохгүй Гадаадынхан монголчуудаас 10 дахин өндөр цалин авдаг шүү дээ

Avatar

B 2010-05-27 202.131.232.67

Miat-iinhan ch shiruun garuud shvv tsag agaar niseh bolomhgui geed bhad gantsaaraa UB-ruu nisdeg gazardahdaa shatnaas buuj bga ym shig ogtsom ogtsomdono er n miat-aar bolj ogvol nismeergu yum bnle

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж