Bang &Olufsen нь бидний мөрөөдлийг илэрхийлэх чанартай аудео, видео болон мультимедиа бүтээгдэхүүнийхээ өвөрмөц нэр төрлөөр дэлхийд алдартай. Түүний төгс гэж хэлж болохоор хэлбэр дизайн, гайхамшигт дуугаралтын хослол таныг цоо шинэ түвшинд хүргэж чадна.
2012 оны 12-р сард Монгол дахь албан ёсны дэлгүүрээ нээсэн тул хүссэн үедээ B&O-ийн ертөнцөөр аялж, гайхалтай дуугаралт, төгс хэлбэрийн хослолыг таалан сонирхох боломжтой.
Монгол дахь нээлт:
iPad-д таарах ийм холбох хэрэсэл бүхий төхөөрөмж зах зээл дээр өөр байхгүй
Ямар нэгэн тасалгааг төсөөлөөд үз дээ. Унтлагын өрөө, зочдын өрөө, эсвэл нээлттэй төлөвлөлт бүхий гал тогооны өрөөний юү? Зуслангийн байшин, орчин үеийн орон сууц эсвэл хаусны дотор уу? Одоо та ердөө Биосаунд 8-ыг нэмэхэд Bang & Olufsen-ийн төхөөрөмжийн дуу болон хэв маягаар өөрийн өрөөгөө дүүргэх болно. Хэрвээ та хөгжмөө iPad, iPhone, iPod эсвэл компьютер дээр хадгалдаг бол гэрийн аудео төхөөрөмжийн үйлдвэрлэлд хамгийн алдартай Bang & Olufsen-ийн хийсэн ямар нэгэн төхөөрөмжийн гайхалтай дууны чанарыг олж илрүүлэхийг чармайх болно. БиоСаунд 8-ийг өрөөнөөс өрөөнд шилжүүлэх боломжтой төдийгүй хананд ч өлгөж болно. Өөрийн iPad, iPhone, эсвэл iPod-г холбосны дараа гэнэтийн гайхамшигт бэлтгээрэй. Цэвэрхэн чанга яригч нь таны сонсох дууны гүн гүнзгий байдал болон яг тухайлсан сонсогдохуйц байх баталгааг өгөх болно. БиоСаунд 8-ийн дээр байгаа конус хэлбэртэй чанга яригч хоёр үүрэг зориулалттай байдаг. Ухаалаг загвар нь харж болох бүхий л өнцгөөс үл анзаарагдам байдлыг бүрдүүлэх “нуугдмал” хэлбэртэй байхаар бүтээсэн бөгөөд байрлуулахад амархан байдаг. Дуу бичлэгийн чанараас хамааран тэд зэрэгцээ гадаргуугаас зайлсхийснээр босоо долгиотсон байдлыг арилгасан байна. Магадгүй дуу маш их техникийн чанартай байсан ч та түүний мэдрэхүйн баталгааг ойлгох болно. Та өөрийн утас, компьютер эсвэл зөөврийн тоглуулагчаас хөгжим тоглуулж байгаа бол танд дувуу талыг бий болгох болно. Үүнээс гадна та залгасан iPad, iPhone эсвэл iPod –д зориулсан аятайхан бөгөөд сүүлийн үеийн загварын программын хувилбарыг татаж авах боломжтой. Та бас маш түргэн дууг алгасах буюу дууны түвшинг тохируулах боломжтой бөгөөд БиоСаунд 8 дээр үүнийг тохируулахад тохиромжтой байдаг. Залгасан буюу USB залгуураар холбосон төхөөрөмжийн хөгжмийг зориулалтын дугуй хэлбэртэй алсын удирдлагаар дамжуулан удирдах ба хэрвээ та Bang & Olufsen-ийн өөр тоног төхөөрөмжийг эзэмшдэг бол мэдээж өөртөө байгаа Био 4 эсвэл Био 6 алсын удирдлагаар удирдана. Түүнийг байрлуулсан өрөө болон өөрийн мэдрэмжиндээ тохируулахын тулд Био Саунд 8 нь хөнгөн цагаан эд ангиудтай хар болон цагаан өнгийн аль аль нь байж болох ба таарсан цахилгааны утастай байна. Таны өрөөнд өнгө нэмэх хэрэгцээнд зориулж чанга яригчийг бүрэх шар, улбар шар, улаан, мөнгөлөг, хар болон цагаан зэрэг зургаан өнгийн материалыг багтаасан сонголтууд бас дагалдана.
БиоСаунд 8 нь танд уян хатан болон тааламжтай байдлыг өгөх олон тооны нэмэлт холболтын сонголтуудыг санал болгодог.
БиоСаунд 8-н хэрэглээг зөвхөн төхөөрөмж залгах хэрэгсэл гэж бодвол яах вэ? Тэгвэл дахиад бодоод үз. Түүнийг та хэрхэн бодит байхад зориулсан уян хатан холболтын сонголттой төхөөрөмж залгах хэрэгсэл гэж үз.
Таны компьютер болон Mac-д хүчирхэг чанга яригч хэрэгтэй юу? Зүгээр л өөрийнхөө БиоСаунд8-ийг холбоходтанд үзүүлээд өгнө. Та иж бүрэн, баялаг дууг өөрийн компьютерээс урд өмнө байгаагүйгээр сонсох болно. Бас таны тохиргоонд нэмэгдэж буй Био Саунд 8-н сэтгэл татам гоо сайханд талархах болно.
Өөрийн iPone-д залгах хэрэгсэлгүйгээр БиоСаунд 8 –р хөгжим сонсохыг хүсвэл яах вэ? Airport Express-тэй байхад өөрийн утсаа ашиглан холбохгүйгээр сонсоход хялбархан юм. Та өөрийн дуртай аяыг таатайхан сонсож байхдаа утастайгаа хамт зөөлөн буйдан дээр амрах боломжтой.
Ямар нэгэн байрлалд боломжит хамгийн сайн дуу гаргахын тулд БиоСаунд 8 -г Bang & Olufsen-ийн өрөөний ер бусын сэлгэн залгагчаар тоноглодог.
БиоСаунд 8 нь таны амьдарч буй орчинд хялбархан зохицох уян хатан байршуулалтын сонголтыг санал болгодог. Та түүнийг захиалгаар хийсэн ханын тулгуур ашиглан хананд өлгөх буюу ширээний хажууд байрлуулж болох бөгөөд чанга яригчид нь сонсогдож байхын тулд гадаргуугаас дээш миллиметр цухуйж байх байрлал юм. Хэрвээ та БиоСаунд8-ийг буланд байрлуулахыг илүүд үзсэн бол конус хэлбэрийн чанга яригчийн арын хэсэг гоц сайн тул санаа зовох зүйлгүй. Гэвч чанга яригчдийн ажиллагаа түүний өрөөн доторхи биет байрлалаас хүчтэй хамаарч байдаг ба ялангуяа хана “хариу ойлт” өгөх хандлагатай, аргил өнгө тодорхой хэмжээгээр бохир сонсогддог байж болох булангийн байрлал хүндрэлтэй байдаг. Азаар Bang & Olufsen-д шийдэл байдаг.
БиоСаунд8 нь өөрийн байрлалдаа байрлалын гар сэлгэн залгагчийн тусламжаар тохируулагддаг бөгөөд чанга яригчуудын ажиллагааг систем буланд, хананы эсрэг талд эсвэл чөлөөтэй газар байрлаж байгаа эсэхээс хамааруулан тохируулдаг байна. Янз бүрийн байрлалд янз бүрийн өрөөнд авсан олон тооны хэмжилтүүдэд үндэслэсэн өрөөний үзүүлэлтүүдийн хариу үйлдэлд нийцүүлэн эхний ээлжинд аргил дууны сувгийн тогтворжуулалтыг өөрчлөх сэлгэн залгалтын гурван байрлал байдаг.
Энэхүү Bang & Olufsen-ийн онцгой шинж байдлыг бүхий цаг үеийн туршид байрлалаас бүрэн хамаарахгүйгээр дууны өсгөлтийг нарийн нямбай байхыг баталгаажуулахын тулд нэвтрүүлсэн байна.
БиоСаунд 8 нь дуу авианы дэвшилтэт ноу-хау болон жижигхэн чанга яригчаас чанга дуу гаргах тусгай технологиудын ашиг тусаар бий болсон юм.
Аргил дууны шугаман байдлыг тохируулах боломж нь Bang & Olufsen-ийн патентлагдсан шийдэл бөгөөд чухамдаа бага зайнд арай илүү аргил дууг өгөх шийдэл юм. Энэ нь өсгөгчид суурилуулсан илүүдэл зайг ашиглах ба драйверын иж бүрдэл хэвийн сонсох түвшинд байхад аргил дууг нэмэгдүүлэх шийдэл юм. Үүнийг хэрэглэснээр чанга яригч өөр тохиолдолд ялгаруулах боломжтой аргил дуунаас илүү аргил дууг гаргаж авдаг. Гэсэн хэдий ч энэхүү шийдэл нь драйверийн иж бүрдэл нилээд өндөр түвшний дуу гаргахад нэмэлт хүчдэл гаргалтыг тохируулж чадахгүй байж болох эрсдлийн шалтгаан болдог. Үүнийг шийдвэрлэхийн тулд дууны түвшинг хянах цахилгаан хэлхээг нэвтрүүлснээр хөгжим арай нам давтамжийн оргилд хүрэх үед дууны чанарт гажуудал үүсэхэд хүрэх буюу драйверийн иж бүрдэл эвдрэхэд хүрвэл түүнд нийцүүлэн аргил дууны дохиог бууруулдаг. Bang & Olufsen нь Аргил дууны шугаман байдлыг тохируулах боломжийг БиоЛаб 9 шиг тэргүүлж байгаа чанга яригчид зориулан бүтээсэн бөгөөд жижиг чанга яригчийн гэрнээс харьцангуй найдвартай, чанга дуу гаргах итгэмжит байдлыг бий болгож байгаа юм.
Bang & Olufsen-ийн хэв маягт тааруулан таны холбосон төхөөрөмжтэй харилцан үйлчлэлцэх боломжийг хангах тусгай зориулалтын программыг үнэгүй татаж авах боломжтой.
Та одоо хаашаа ч явсан Bang & Olufsen-н тусгай загварыг авч явах боломжтой болсон бөгөөд өөрийн iPhone, iPad эсвэл iPod-д холбон гайхалтай амархан ашиглах боломжтой. Гэртээ эргэж ирэх үедээ та өөрийн тоглуулагчаа БиоСаунд8-д залгаснаар хүрээлэн тархаж сонсогдох дууны чанга сул байдал болон өргөн дэлгэр хэмжээ болох бүх өөрчлөлтүүд хийгддэг. iTunes-р авах БиоПлейерийн программ нь хамгийн сайн хөгжмийг нягтлан хайх, мянга мянган интернэт радио болон дэвшилтэт цагны сэрүүлгийг халаасандаа авч явах боломжийг олгодог. Программын үнэгүй татах хувилбар нь дэлхийн хэмжээний 13,000 гаруй интернэт радио станцаас сайжруулах сонголт бүхий 20 том радио станцыг сонгох боломжийг өгдөг. Гүнзгийрүүлсэн төлөвлөлтийн сонголтуудаас гадна цагны сэрүүлэг нь намуухан жингэнэх буюу хөгжмийн аянд сэрэх боломжит сонголттой байдаг. Та хаана ч байсан гэсэн гэртээ Bang & Olufsen-той хамт байгаа юм шиг мэдрэхүйтэй байж болно.
БиоПлейерийн программ нь таны iPhone, iPad эсвэл iPod-г Bang & Olufsen-ийн системд холбоход харагдах үзэмж болон мэдрэхүйг нь өөрчлөн тохируулж өгдөг. БиоСаунд8-д холбогдох үед БиоПлейерийн программын хандалт БиоКом5-с таны мэдэж болох интернэт радио болон ганган хээнцэр, өнгөлөг цагны загварыг нэмж оруулах бөгөөд таныг сэрэхэд намуухан жингэнэх дуу гаргах буюу таны дуртай радио станцыг тавих боломж олгох төхөөрөмж юм. Та бүр цагныхаа өнгийг чанга яригчийн нүүрний материалын өнгөтэй тохируулан өөрчилж болно.
Загвар, тохирол болон таарамжтай байдлын иж бүрэн багц гэж үүнийг хэлж болно.
БиоСаунд8 дээр байгаа холбох залгуурууд нь өчүүхэн мэдрэгчтэй жижиг iPod, iPhone эсвэл iPod-с том iPad хүртэлхи олон тооны төхөөрөмжүүдийг холбоход тохирсон байдаг. iPad-д тааламжтай ийм холбох хэрэсэл бүхий төхөөрөмж зах зээл дээр өөр байхгүй юм. "iPod-д зориулж хийсэн", "iPhone-д зориулж хийсэн" болон "iPad-д зориулж хийсэн" гэдэг нь тухайн цахилгаан дагалдах хэрэгслүүд нь зөвхөн iPod, iPhone эсвэл iPad-г тус тусад нь холбоход зориулагдсан гэсэн үг бөгөөд бүтээгчдийн зүгээс Apple-н үйл ажиллагааны стандартад нийцсэн болохыг нотолсон байдаг. Apple компани эдгээр төхөөрөмжийн үйл ажиллагаа болон тэдгээрийн аюулгүй байдал болон зохицуулалтын стандартыг мөрдөж байгаа эсэхийг хариуцдаггүй. Эдгээр дагалдах хэрэгслүүдийг iPod, iPhone эсвэл iPad-тай хамт ашиглахад утасгүй холбоосыг хэрэглэж болох юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг: B&O Монгол, СентралТауэр 2-р давхар, Утас: 77005577