Орон сууцжуулах журам батална

Хуучирсан мэдээ: 2013.03.19-нд нийтлэгдсэн

Орон сууцжуулах журам батална

Зургаан хувийн орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэд Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчид хүсэлт гаргаж, Сүхбаатарын талбайд жагсаал хийсэн. Зээлд хамрагдахаар хүсэлт гаргасан ч санхүүжилтгүй хэмээн 280 орчим өрх гудамжинд гарахад хүрээд байгаа учраас өлсгөлөн зарлана гэдгээ ч мэдэгдээд байсан юм.

Тэгвэл Засгийн газраас эдгээр иргэд болон иргэдээ хөнгөлөлттэй зээлээр орон сууцжуулах зорилгоор тодорхой журам батлахаар болсон байна. Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн “Үлдэгдэл 12.5 тэрбум төгрөг байгаа. Үүгээр 280 орчим иргэний асуудлыг шийдээд цаашдаа өөрчлөхөөс өөр аргагүй болж байна. Одоо БХБЯ, Монголбанктай хамтарсан үнэ тогтворжуулах хөтөлбөрт гарын үсэг зураад явж байгаа. Энэ хөтөлбөрөөр нийлүүлэлтээ хэлж дэмжих, барилгын гол матераилын үнийг тогтвортой байлгах,  шаардлагтай хөнгөлөлттэй зээлийг үзүүлээд барилгын ам. метрийн үнийг өсгөхгүй байх арга хэмжээ авах юм.  Энэ ажлыг хийхээр журам боловсруулж байгаа. Журмын гол санаа нь  баригдсан орон сууцанд моргэйжийн зээл өгөх,  урьдчилгаа төлбөрийн хэмжээг багасгах, нэг банк, ОССК-иар дамжуулах биш бүх банкуудаар дамжуулахаар  шийдэх юм. Олон банк оролцоод ирэхээр хүүгээрээ өрсөлдөх болно. Үлдсэн 2600 орчим иргэний болон орон сууцанд орох иргэдэд ч зориулагдсан журам болох юм” гэлээ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж