Хууль зүйн яам Азийн сан, Мерси кор олон улсын байгууллага болон “Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо” төрийн бус байгууллагатай хамтран Захиргааны ерөнхий хуулийн онлайн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Чиглүүлэгч багш нарыг бэлтгэх зорилготой зохион байгуулсан энэ удаагийн хэлэлцүүлэгт нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн шүүх, прокурор болон төрийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа хуульчид оролцов.
Чиглүүлэгч багш нар энэ сарын 26, 27-ны өдрүүдэд орон нутагтаа Захиргааны ерөнхий хуулийн төслөөр хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчдоос гарсан саналыг ирэх дөрөвдүгээр сарын 5-нд бичгээр ХЗЯ-ны ажлын хэсэгт ирүүлэх юм байна. Захиргааны ерөнхий хуулиар захиргааны байгууллага албан тушаалтнаас гаргадаг захиргааны акт, хэм хэмжээ тогтоосон шийдвэр, захиргааны гэрээтэй холбогдон үүсэх харилцааг хуульчилж, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагаа болон тэдгээрийн хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг зохицуулах юм байна.
Г.ДАРЬ