Бразилийн Рио-де-Жанейро мужийн Петрополис хотын уулархаг бүсэд аадар бороо орсны дараа хөрсний гулгалт үүссэнээс 16 хүн амь үрэгджээ. Түүнчлэн аадар борооны улмаас голын ай сав үерлэж, 50 гаруй хүн орон байраа алдсан байна. Бразилийн цаг уурын албаныхны мэдээлснээр үерийн гамшиг нүүрлэсэн газруудад 24 цагийн дотор 300 мм хур тунадас оржээ. Бразилд жилийн гуравдугаар сард дунджаар 270 мм хур тунадас ордог аж.
Түүнчлэн Бразилийн албаныхан аадар бороо цаашид үргэлжлэн орох төлөвтэй байгаагаас Петрополис хотод онц байдал зарлаж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ.
Үүнээс өмнө өнгөрсөн 2011 онд Петрополис хотод хөрсний нуралтын улмаас 900 хүн харамсалтайгаар амь үрэгдэж байсан аж.
Б.АНХТУЯА