Боатенг: “Муу жаал” нэрнээс салмаар байна | News.MN

Боатенг: “Муу жаал” нэрнээс салмаар байна

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Боатенг: “Муу жаал” нэрнээс салмаар байна

“Германы машинууд”-ын ахлагч Михаэль Баллакийг гэмтээж, дэлхийн аваргын мөрөөдлийг нь үгүй хийснийхээ төлөө “харгис, балмад амьтан” гэгдэх болсон Кевин-Принс Боатенг Германд төрсөн боловч дэлхийн аваргад Ганын багийг төлөөлөн оролцоно. Дашрамд сонирхуулахад, түүний ээж нь герман, аав нь гана улсын иргэн бөгөөд дүү Жероми нь Германы шигшээ багт хүчин зүтгэж байна. Хачирхалтай гэмээр хувь заяаны эрхээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Герман болон Ганын баг нэг хэсэгт сугалаа таарсан байгаа.

-Кевин, Германы шигшээ багийн ахлагч Михаэль Баллак ДАШТ-д оролцох боломжгүй болсныг тантай холбож, та хаа сайгүй шүүмжлэл, зэмлэлийн шуурганд нэрвэгдээд байна. Та харьцангуй залуу тоглогч, энэ нөхцөл байдлыг хэрхэн хүлээн авч байна вэ?

-Юун түрүүнд Михаэль дэлхийн аваргад оролцох боломжгүй болсонд уучлал хүсмээр байна. Би түүнийг гэмтээе гэж огтхон ч бодоогүй, яг тэр үед түүнээс уучлал гуйсан. Ердөө тоглолт л байсан, үүнээс илүү санаа байгаагүй. Үүнээс болоод би “муу жаал” болчихлоо. Анхандаа инээгээд л өнгөрдөг байлаа. 18 настай байсан бол зугаатай л байх байсан биз. Гэтэл би 23-тай, эхнэр, хүүтэй. Энэ нөхцөлд “муу жаал” гэсэн шошго надад онцгүй санагдаж байна. Хэвлэлийнхэн надад энэ нэрийг өгсөн, тэд намайг ямар нэг тэнэг алхам хийхийг хүлээгээд, андаад л байж байгаа шүү дээ. Харин намайг мэдэх хүмүүс тийм юм хийх хүн биш гэдгийг сайн мэдэж байгаа. Миний амьдралын хамгийн чухал зүйл бол гэр бүл маань, бас хөлбөмбөг. Цаг хугацааны эрхээр энэ муу нэрнээс өөрийгөө цэвэрлэж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа.

-Хөлбөмбөгийн спортын тухайд, таны замналыг эргэн дурсахыг хүсч байна. Берлинээс эхэлсэн байх аа?

-Би бүр жаахан хүүхэд байхдаа Берлиний гудамжинд аав, ах, дүү нартайгаа бөмбөг өшиглөдөг байлаа. Тэгээд долоон настайдаа “Херта”-д орсон. Өсвөрийн багт нь тоглосоор байгаад л мэргэжлийн хөлбөмбөгч болсон доо. Эхэн үед надад цөөнгүй бэрхшээл тулгардаг байлаа. Ихэвчлэн хурд болон эсрэг багийн тоглогчийн довтолгоог зогсоох зэрэгт хүндрэлтэй байдаг байсан. Гэхдээ надад тусалж, хамт тоглож байсан ахмад тоглогчдынхоо ачаар өдий зэрэгтэй болсон нь азтай хэрэг шүү. Нико Ковач, Дик ван Бурик, Фреди Бобич нар надад маш их тусалсан. Одоо ч тэр залууст баярлаж явдаг.

-Дөнгөж 20 настайдаа та Англид ирж, “Тоттенхэм Хотспур”-т тоглох болсон. Ер нь яагаад Премьер лигийг сонгосон юм бэ?

-Хувь хүний үүднээс Берлинд би сэтгэл хангалуун амьдарч чадахгүй байсан юм. Тэгээд л багаа солихыг хүссэн. “Севилья”, “Тоттенхэм” хоёр намайг сонирхож ирсэн, харин эцсийн дүнд би “Тоттенхэм”-ыг сонгосон. Учир нь би үргэлж л Премьер лигт тоглохыг хүсч мөрөөддөг байлаа.

-Хойд Лондонд ирээд төдийлөн амжилт гаргаж чадалгүй, удалгүй “Боруссия Дортмунд” руу зээлийн гэрээгээр явсан талаар дурсвал?

-Тийм ээ, миний хувьд хүнд хэцүү үе байлаа. “Тоттенхэм”-ийн дасгалжуулагч Мартин Йол намайг сайн тоглогч гэж бодож байсан, гэтэл түүний системд надад олдох зай байхгүй гэдгийг тэр надад анхааруулж байсан. Тэгээд л би бүтэн жил хагасын хугацаа алдсан. Харин Дортмундэд очсон нь надад сайнаар нөлөөлсөн гэж боддог. Тэнд би аймшигтай гэмээр зургаан сарыг өнгөрүүлсэн. Гэхдээ би клубын хэв маяг, багийнхан, дасгалжуулагчтай маш сайн, хурдан хугацаанд дасан зохицож чадсан шүү.

-Өнгөрсөн улиралд та форм сайтай байж, “Портсмут”-ын төлөө их зүтгэл гаргасан. Өөртөө сэтгэл хангалуун байна уу?

-Хүн үргэлж илүү ихийг хийж, бүтээж чаддаг. Надад хүнд хэцүү үе байсан, тийм ч учраас ихийг сурч мэдсэн. Бид нэг баг гэдэг утгаараа байдаг бүхнээ гаргаж, чадлаараа тоглохыг хичээсэн. Харин одоо би бүх анхаарлаа Өмнөд Африкт хандуулж байна. Үүний дараа хэрхэхийг харж л байя. Одоохондоо бол дэлхий нийтээрээ дэлхийн аваргыг чих тавин хүлээж, чагнаж байна. Тэгэхээр ямар ч тоглогчийн хувьд энэ бол чухал зүйл.

-Та өмнө нь Германы залуучуудын багт тоглож байсан. Гэтэл одоо Ганын багийн хамт ДАШТ-д оролцох гэж байна. Таны энэ сонголтын ард чухам ямар шалтгаан байна вэ?

-Германы нэрийн өмнөөс тоглох үнэхээр сайхан. Германы хөлбөмбөгийн холбоо намайг тоглогчийн миний хувьд хөгжиж, дэвшихэд маш их тусалсан. Гэхдээ би алдаа хийсэн. Германы хөлбөмбөгийн холбоо намайг уучлахгүй юм шиг санагдаж, дахиж шигшээ багт багтах боломжгүй мэтээр бодож байсан. Германы шигшээ намайг багтаа аваасай гэж найдаж, дүүтэйгээ хамт тоглохыг хүсдэг байлаа. Харин одоо би зөв шийдвэрээ гаргасан гэж бодож байна. Зүрх сэтгэлээсээ илүүтэйгээр ухаанаараа шийдсэн.

-Гана хэцүүхэн хэсэгт сугалаа таарчихлаа. Нэг хэсэгт таарсан Герман, Серби болон Австралийн багийг хэрхэн үнэлж байгаа вэ?

-Герман бол өндөр зэрэглэлийн баг. Түрүүлэх боломжтой гэж бодож байна. Гэхдээ Сербийг ч гэсэн дутуу үнэлж болохгүй. Гэхдээ бид ч гэсэн чанартай баг бүрдүүлсэн гэдэгт итгэлтэй байгаа. Тиймээс бид ямар нэг гэнэтийн бэлэг барих ч юм билүү.

-Зургадугаар сарын 23-нд та өөрийн дүү, төрөлх нутгийнхаа багийн эсрэг тоглоно?

-Үнэнийг хэлэхэд, Германтай хийх тоглолт миний хувьд маш чухал. Гэхдээ би Ганын хөгжөөн дэмжигчдэд нэг зүйлийг амлаж чадна. Юу гэвэл миний дүү, эцэг, эх хэн ч байлаа хамаагүй би ялахын төлөө тоглох болно.

-Анх удаагаа Африк тивд ДАШТ болох гэж байна? Африк гаралтай хүний хувьд ямар сэтгэгдэлтэй байна?

-Улс орон төдийгүй тивийн хувьд ДАШТ яахын аргагүй чухал зүйл. Дэлхийн аваргыг баяр хөөр, зугаа цэнгэл, сэтгэл хөдөлгөсөн үйл явдлаар дүүрэн байх болно гэдэгт итгэлтэй байгаа. Яг л дөрвөн жилийн өмнө Германд болсон шиг. Африкт байгаа хүн бүр үүнийг тэсэн ядан хүлээж байна.

-Эцэст нь, энэ жилийн дэлхийн аваргад хэн түрүүлэх бол?

-Зааны ясан эрэг нэлээд дөхөх байх шүү. Тэд бараг л бүх байрлалд супер оддоор багаа бүрдүүлсэн. Заанууд дахиад үхлийн хэсэгт сугалаа таарсан ч тэдний хувьд түүх бүтээх цаг нь ирсэн гэж бодож байна. Зааны ясан эрэгийн бараг бүх тоглогчид Европын топ зэрэглэлийн клубуудэд тоглодог. Хэрэв тэд нэгэн цул болж, багийн тоглолт гаргаж чадвал хол явна гэж бодож байна. Тэднээс гадна Испани хүчтэй өрсөлдөгч, миний бодлоор тэд финалд шалгарах байх. Бас мэдээж Бразил, Германыг дурдахгүй байж болохгүй.

С.Цэлмэг
 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bitii s*** 2010-05-27 88.250.180.14

ballack heniin s** ballack shig toglogchid hogooroobn teh uu germand

Avatar

Зочин 2010-05-27 202.70.36.55

Ene lalartai SOUTH AFRICA D taarval uhamsriin shanaa ugnu duu

Avatar

p***a 2010-05-27 137.92.97.111

ene p***a chine barag sanaatai shaatsiin shdee zavaan l***r bgan

Avatar

Зочин 2010-05-27 182.160.18.82

2010 оны Дэлхийн аваргад оролцох Аргентин Бразил Англи Франц Герман Португал Итали Голланд Испани шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ 9975-7810 adidas nike umbro pumaaa

Avatar

Зочин 2010-05-27 182.160.18.82

2010 оны Дэлхийн аваргад оролцох Аргентин Бразил Англи Франц Герман Португал Итали Голланд Испани шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ 9975-7810 adidas nike umbro pumas

Avatar

Зочин 2010-05-27 202.170.68.130

санаатай л гэмтээсэн дээ нэг ам муруйгаад түүнийхээ шаранд

Avatar

sain 2010-05-27 202.131.232.210

Ballack baigaad ch nemergui dee hojidchood yu geh boloo manai ballack baisan bolch geh shig yu gej s***h boloo ineedtei yum

Avatar

sain 2010-05-27 202.131.232.210

muu Ballack gej hudlaa shaasan sdag gemteesen ni bolj Atsaaraa germanuud awarga boldog yum

Avatar

sain 2010-05-27 202.131.232.210

muu Ballack gej hudlaa shaasan sdag gemteesen ni bolj Atsaaraa germanuud awarga boldog yum

Avatar

sain 2010-05-27 202.131.232.210

muu Ballack gej hudlaa shaasan sdag gemteesen ni bolj Atsaaraa germanuud awarga boldog yum

Avatar

f***k 2010-05-27 202.180.218.254

Muu l***r daa albaar gemteesen Ballack bhgui Germany bagiig tusuuluhud berh bna

Avatar

lol 2010-05-27 202.55.191.24

Muu jaal bish muu n****

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж