Хуучирсан мэдээ: 2013.03.19-нд нийтлэгдсэн

Америкийн “History Channel” телевизийн шинэ цуврал кино жүжигчин, продюссор Рома Дауни, Марк Бурнет нарын хамтын бүтээл “The Bible” кино энэ сарын гуравнаас эхлэн үзэгчдийн хүртээл болж эхлээд байгаа аж. Библийн сургааль, үнэт зүйлийн талаар өгүүлэх уг бүтээл дэлгэцэнд гарсны дараа өнгөрөгч ням гаригт тус киноны гол дүр Сатаны гадаад дүр төрхтэй Ерөнхийлөгч Барак Обамаг адилтгасан санал асуулгууд ихээр гарч байгаа гэнэ.

Учир нь тус киноны Сатаны дүр төрхийг илэрхийлэх  Девилийн гаднах төрх болоод Обамагийн зургийг зэрэгцүүлэн тавьсан нь онлайн ертөнцөөр аль хэдийн сенсаци дэгдээгээд авчээ. Түүнчлэн “The Bible”-ийн найруулагч, продюссор нар хүртэл киноны гол баатрыг Барак Обаматай адилхан байгааг хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр дурьдсан ч киноны үйл явдал, үзэгчдэд ойлгуулах гэсэн санаа одоогийн Ерөнхийлөгчийн үйл ажиллагаа болоод бусад зүйлстэй ямар ч холбоогүй хэмээн тайлбарласан байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж