Холливудын бат бөх гэр бүлийн тоонд бичигддэг жүжигчин Вилл Смит болон түүний эхнэр Жада-Пинкетт нарыг салах тухай хоёр жилийн өмнө хэвлэлээр хүчтэй шуугиж байжээ. Гэсэн хэдий ч тухайн үедээ үнэнч хосууд дээрх яриаг эрс няцааж бид хэзээч өөрсдийн амьдралыг нураасан зүйл хийхгүй хэмээн мэдэгдэж кино ертөнцийн хамгийн сэтгэл татам, бат бөх гэр бүл гэдгээ харуулсан аж. Хүүхдүүдээ хүртэл урлагт хөл тавих замд нь нөлөөлсөн тэдний харилцаа одоо ч халуухан байгаа хэмээн хосын ойрын эх сурвалжууд хэвлэлд мэдэгдсэн байна.
Өнгөрөгч ням гаригт Вилл, Жада Пинкет нар хүүхдүүдийнхээ хамтаар Хавай дахь өөрсдийн эдлэнд амарч гольф тоглон гэр бүлээрээ амралтаа өнгөрүүлж байгаа нь папараццичдын дуранд өртжээ.
Уран бүтээлийн хувьд Жада-Пинкетт “20-р зуун кино компани”-ий өнгөрөгч нэгдүгээр сарын 29-нд Америкт нээлтээ хийсэн “Madly Madagascar” кинонд тоглосон бол Уиль Смит ирэх зургадугаар сард нээлтээ хийх найруулагч Найт Шьямланий “After Earth” кинонд хүү Жейдений хамт тоглох юм байна.
Э.АНХТУЯА