
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр, 20-нд төвийн нутгийн хойд хэсгээр, 21-нд зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орно. Салхи 21-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр, 19-нд зарим газраар, 20-нд төвийн нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 19, 21-нд баруун зүгийн нутгаар, 20, 22-нд ихэнх нутгаар дулаарах боловч бусад хугацаанд хүйтэрч Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 5-10 хэм, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө хоёр хэм дулаанаас гурван хэм хүйтэн байна.
Тиймээс малчид, ард иргэдийг зайлшгүй шаардлагаар холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, баталгаат замаар зорчих, дулаан хувцастай явахыг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс анхаарууллаа.