
Сургалтанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит, Статистик мэдээлэл, Мэдээллийн технологийн чиглэлээр яамны холбогдох мэргэжилтнүүд илтгэл тавьж, оролцогчдын асуултанд хариулсан юм. Сургалт цахим хэлбэрээр явуулсан нь ялангуяа орон нутгийнхны хувьд цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэсэн, түргэн шуурхай ажил болж байгааг аймгуудын Хөдөлмөрийн хэлтсийн дарга нар онцолж байлаа. Сургалтыг зохион байгуулсан туршлага дээрээ тулгуурлан цаашид яам, болон харьяа байгууллагаас зохион байгуулж буй сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах, гадны байгууллагын дэд бүтцийг ашиглахаас гадна өөрийн дэд бүтцийг ашиглан цахим сургалт зохион байгуулах зэрэг шинэлэг санаануудыг дэвшүүлж, сургалт үр дүнтэй болж өнгөрөв.