Жирэмсний үед гарах өөрчлөлтүүд

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Жирэмсний үед гарах өөрчлөлтүүд

Жирэмсний 6-10 долоо хоногт эхэд гарах өөрчлөлт

• Дотор муухайрах, бөөлжис цутгах нь өдрийн аль ч цагт илэрч болно.
• Өглөө босохоос дургүй хүрч, бие тань бага зэрэг ядарч сульдана.
• Хөх ялимгүй томорч, бага зэрэг хөндүүр болно.
• Сэтгэл санаа зан ааш тогтворгүй болж магадгүй.
• Төмрийн амт амтагдаж эхэлнэ.
• Давсаганд шээс хуримтлагдах нь түргэсч ойр ойрхон шээс хүрнэ.

 Урагт гарах  өөрчлөлт
 
• Урагийн нүүр, хамар, ам, хэл мэдэгдэхүйц болно.
• Хүүхдийн зүрх үр тогтсоноос 25 хоногийн дараагаар цохилж эхэлнэ.
• Мөн мэдрэлийн сувганцраас уураг, тархи, нугас үүснэ.
• Хэдийгээр танд мэдрэгдэхгүй авч хөдөлгөөнтэй байна.
• Ургийн урт нь ойролцоогоор 2.5 см, гүзээлзгэний дайтай том байна.

Жирэмсний 12 долоо хоног

 Эхэд гарах өөрчлөлт

• Огиулах бөөлжүүлэх, ойр ойрхон шээс хүрэх нь багасана.
• Өтгөн хатаж эхэлнэ.
• Ядрангуй байдал арилаагүй байна.
• Биеийн хэлбэр хэвийнхээсээ нэг их өөрчлөгдөхгүй.
• Умай умдагны яснаас дээгүүр тэмтрэгдэнэ.
 
 Урагт  гарах өөрчлөлт

• Хүүхдийн хүйсийг тодорхойлох боломжтой болно.
• Нүд, гар хуруунууд үүсч хөгжинө.
• Сормуус, чихний дэлбэн бий болно.
• Амандаа буйлтай болно.
• Хүүхдийн дотор эрхтэнүүд идэвхтэй ажиллаж эхэлнэ.
• Булчингийн хөгжил сайжирсан тул хүүхдийн хөдөлгөөн огцом чанга болсон байна.
• Урт 7.5 см, 18 гр жинтэй байна.

Жирэмсний 16 долоо хоног

 Эхэд гарах өөрчлөлт

• Нүүр, хөх, биеийн бусад хэсгүүдэд нөсөөжилт эрс нэмэгдэнэ.
• Эхний 3 сард илэрч байсан зовиур багасч хоолны дуршил сайжран илүү эрч хүчтэй болсон мэт санагдана.
• Хүүхдийн өсөлт байнга явагдах тул гэдэс томорч бэлхүүс тэгширнэ.

 Урагт гарах өөрчлөлт

• Таны дуу хоолойг сонсож хөдөлж, тийрч, залгих зэрэг хөдөлгөөн хийнэ.
• Арьс нь тунгалаг, ягаавтар өнгөтэй байна.
• Хурууны хээг тодорхойлох боломжтой болно.
• Түүний бүх биеэр болон толгойд нь үс ургана.
• Хүүхдийн толгой томорно.
• Урт 16 см, 135 г жинтэй байна.

Жирэмсний 20 долоо хоног

 Эхэд гарах өөрчлөлт
 
• Таны хөхөнд уураг боловсорч эхэлнэ.
• Буйлнаас цус гарч болзошгүй.
• Мөн хамар битүүрнэ.
• Үтрээнээс гарах ялгадас хэвийнхээс хэт ихсэх тул ариун цэврийн хэрэглэл байнга хийх нь тохиромжтой.
• Хүүхдийн хөдөлгөөн танд мэдрэгдэнэ.
 Урагт гарах өөрчлөлт
• Шүд нь бүрэлдэж эхэлнэ.
• Тодорхой завсарлагатай унтаж сэрнэ.
• Хөдөлгөөн нь нэмэгдэж, хөнгөн долгилсон, чичирхийлсэн маягтай болно.
• Урт нь 25 см, уин нь 340 г болно.

Жирэмcний 24 долоо хоног

 Эхэд гарах өөрчлөлт
 
• Гэдэсний арьс язарснаас загатнаж эхэлнэ.
• Цус, шингэний эргэлт нэмэгдсэнээр хөлрөх, халууцах нь ихэснэ.
• Сав томорсноор хэвлийн доод хавиар өвдөх нь мэдэгдэнэ.
• Нүүр, нүд сэлхэрнэ.

 Урагт гарах өөрчлөлт  

• Хүүхэд эрхий хуруугаа хөхөх ба зогьсож чаддаг болно.
• Хүүхдийн нүүр улаан үрчгэр шар үсээр хучигдсан байна.
• Урагийн  уушиг амьсгалахад  бэлэн болоогүй учир дутуу төрвөл түүнд онцгой нэмэлт асаргаа сувилгаа шаардлагатай болно.
• Хөлс тосны булчирхайгаас ялгарсан зунгаг гарын алга, хөл гарын хурууны завсраар наалдсан байна.
• Зовхи нь салж нүдээ нээнэ.
• Урт нь 33 см, жин нь 570 г болно.
Жирэмсний 28 долоо хоног

 Эхэд гарах өөрчлөлт
 
• Хэвлий, гуяар арьс язарна.
• Савныхаа агшилтыг та мэдрэх болно.
• Зүрхээр дэлсэх, ходоод гэдэсний хямрал илэрч магад.
• Таны жин долоо хоногт 450 гр-аар нэмэгдэх болно.

 Таны хүүхдэд гарах өөрчлөлт

• Хүүхдэд өөхний хуримтлал эрчимтэй явагдана.
• Эрхий хуруугаа хөхнө, уйлна.
• Тийрэх, мушгирах зэргээр хөдөлнө.
• Гэрэл, дуу авианд хариу үйлдэл хийнэ.
• Урт нь 37 см, жин нь 900 г болно.

Жирэмсний 32 долоо хоног

 Эхэд гарах өөрчлөлт
 
• Хүүхэд томорсонтой холбоотой хавирганы доод ирмэгээр бага зэргийн зовиур илэрнэ.
• Хэвлийн цагаан шугам тодрох ба хүйс тэгширнэ.
• Давсгийг умай дарснаас ойр ойрхон шээнэ.

 Урагт  гарах өөрчлөлт  

• Олонхи тохиолдолд хүүхэд толгойгоороо доошоо харж байрласан байдаг. Толгойн яс бүрэн бэхжээгүй, мөгөөрс маягтай, савны амаар багтаж гарч ирэхэд тохирсон зөөлөн, уян хатан байдаг.
• Хөдөлгөөн ихтэй, тийрч эргэж тойрдог болно.
• Уураг тархи хурдан хөгжинө.
• Энэ үед хүүхэд төрвөл амьдрах  50 хувийн боломжтой. Учир нь түүний уушигны хөгжил харьцангуй сайн байна.
• Урт нь 40.5 см, жин нь 1.6 кг болно.

Жирэмсний 36 долоо хоног

 Урагт гарах өөрчлөлт
 
• Хүүхдийн бие эрхтэн хөгжлөө олсон байна. Түүний жин долоо хоногт 225 гр-аар нэмэгдэнэ.
• Нүднийх нь солонгон бүрхэвч хүрэн бор өнгөтэй байна.
• Хумс хурууг бүрхэнэ.
• Өөхлөг эд хөгжөөгүй тул арьс нь хөгшин  хүнийх шиг үрчгэр байна.
• Урт нь 46 см, жин 2.5 кг болно.

Жирэмсний 40 долоо хоног

 Эхэд гарах өөрчлөлт
 
• Хүүхэд доошилсноор эхийн бие хөнгөрч шилрэх болно.
• Үтрээнээс салсархаг унжралдсан ялгадас гарна.
• Үе үе саваар хатуурна.

 Таны хүүхдэд гарах өөрчлөлт
 
• Хүүхэд эрчимтэй мяраалж дунджаар 3500 гр жинтэй болсон байна.
• Хүүхдийн хөдөлгөөн багасна.
• Арьсан дээрх цагаан тосон бүрхүүл нь багассан байна.
• Арьсны  үе багасна.
• Хумс, үс ургасан байна.

Зохиогчийн эрх: forum.asuultserver.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж