Бейонси биеийн галбиртаа үргэлж анхаардаг

Хуучирсан мэдээ: 2013.03.19-нд нийтлэгдсэн

Бейонси биеийн галбиртаа үргэлж анхаардаг

Ээж болоод жилийн нүүр үзэж байгаа 31 настай дуучин Бейонси охиноо төрүүлснээс хойш 26 килограм жин нэмж хэвийн байдалдаа эргэн орохын тулд ихээхэн хичээл зүтгэл гаргасан тухай Америкийн “Shape” сэтгүүл мэдээлжээ. Тэрээр өнгөрөгч оны нэгдүгээр сард охиноо төрүүлснээс хойш гурван сарын дараа шоу тоглолтуудтай байсан болохоор жингээ хасах ч цаг зав олдоогүй гэнэ. Түүнчлэн Бейонси “Shape”-д өгсөн ярилцлагандаа “би байгалиас заяасан турьхан, туранхай бүсгүй биш шүү дээ. Тиймээс жингээ хасахын тулд үргэлж л хичээсээр ирсэн. Ер нь эмэгтэй хүн гоо үзэсгэлэнтэй, аз жаргалтай байхын нууц нь бүсгүйчүүд өөрсдөө. Яагаад гэвэл таны хөдөлмөр, хичээл зүтгэлээс бүх зүйл хамаарна” хэмээн тэрээр ярьжээ.

Ийнхүү дэлхийн хөгжмийн ертөнцийн поп дива Бейонси жингээ хасч эргэн хэвийн байдалдаа орохын тулд бүжгээр хичээллэж, дасгал сургуулилт хийхээс гадна илчлэг багатай хоол хүнс ихээр хэрэглэх болсон гэнэ. Тэр ихэнхдээ өглөөний цайндаа нэг шарсан өндгийг ногоотой хольж идэх эсвэл дан ногооны зууштай бага зэргийн сүү уудаг аж. Харин өдөр, оройн хоолондоо мах идэхээс зайлсхийж ихэнхдээ ногоотой хөнгөн зууш эсвэл загасны мах иддэг гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж