Тусгаар тогтнолын ордонг босгоход МАН-ынхан гишүүдээсээ хандив тусламж авсны зэрэгцээ улсын төсвөөс мөн хөрөнгө гаргасан байдаг. Тиймээс БНН-ын дарга Б.Жаргалсайхан нарын бусад улстөрийн намын төлөөлөл “Тусгаар тогтнолын ордонд МАН-ынхнаас гадна улстөрийн бусад намууд ч үйл ажиллагаа явуулах ёстой” гэх байр суурийг илэрхийлж байсан нь ийнхүү биелэлээ олж мэдэхээр байна. Тэгэхдээ зарим нэг улстөрч “Тусгаар тогтнолын ордонд парламентад суудалтай улстөрийн намууд үйл ажиллагаа явуулах боломжийг хуулийн хүрээнд зохицуулахад хүрвэл, Төв шуудангийн өмнө орших АН-ын төв байраас эхлээд 11 дүгээр хороололд байрлах МоАХ-ны байранд парламентын гадна орших улстөрийн гуравдагч хүчнүүдэд үйл ажиллагаа явуулах боломжийг олгох ёстой гэх барьц давхар ирж мэдэх талтай тул энэ асуудалд Ардчилсан нам, Ардын нам хоёр зохицож магадгүй гэх яриа ч бас чих дэлсэж байна.
Тусгаар тогтнолын ордонд намууд тухлах уу?
Тусгаар тогтнолын ордонд зөвхөн МАН-ынхан үйл ажиллагаа явуулах бус бусад улстөрийн намууд төвхнөж магадгүй тухай яриа газар авч эхлэв. Ингэхдээ тус ордонд зөвхөн парламентад суудалтай МАН, Ардчилсан нам, МАХН, МҮАН, ИЗНН байрлаж магадгүй гэнэ. Хэрвээ Улстөрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд ийм заалтыг төсөлд тусгаж УИХ-аар батлуулбал дээрх боломж нээгдэх аж.
Г.ДАРЬ