Хүйтэн дайн төгссөнөөс хойш анх удаагаа зэвсгийн томоохон экспортлогч нарын эхний тавд Хятад орон тэндээс Их Британийг хойш шахлаа гэж Стокгольмын Энх тайвны асуудлыг судлах олон улсын хүрээлэнгийн (Stockholm International Peace Research Institute (SIPRI)) илтгэлд өгүүлжээ. 2008-2012 онуудын ердийн зэвсэг болон цэргийн тоног төхөөрөмжийн үндсэн төрлүүдийн нийлүүлэлтийн мэдээг нэгтгэсэн илтгэлийг уг хүрээлэн энэ даваа гаригт нийтлүүлсэн байна.
Чансааны эхний таван том экспортлогчдын бүтэц сүүлийн 20 жилийн дотор анх удаагаа өөрчлөгдсөн байна. Их Британи 1950 оноос хойш анх удаагаа эхний тавд орж чадсангүй.
“Хятадын экспорт дээшилсэн нь Пакистанд нийлүүлэгдсэн зэр зэвсгийн хэмжээнээс үүдэлтэй” гэж SIPRI хөтөлбөрийн захирал Пол Холтом тайлбарлав. Ойрын хийсэн хэд хэдэн гэрээ нь Хятад зэр зэвсгийн нэгэн чухал нийлүүлэгч болж буйг харууллаа гэж тэр хэлжээ.
Ердийн зэвсэглэлийн төрлийн даяарчлалын импортын бараг тал хувь нь (47%) Ази, далайн бүсийн орнуудад ноогджээ. Зэр зэвсгийн таван том импортлогчдыг Энэтхэг (дэлхийн импортын 12%), Хятад (6%), Пакистан (5%), Өмнөд Солонгос (5%), Сингапур (4%) бүрдүүллээ.
Европын зэвсгийн зах зээлийн судалгааг хийхдээ хүрээлэнгийн шинжээчид тус тивийн орнуудад зэвсгийн нийлүүлэлт 2003-2012 онуудад 20 хувиар унасныг анзаарсан байна. Өнгөрсөн жилийн хувьд Америкийн F- 35 сөнөөгч онгоцны захиалгаа Итали, Нидерланд бууруулсан ба шинэ онгоцны оронд хуучин ашиглагдсан онгоцнуудаар тоноглогдохыг Болгар, Хорват ба Румын илүүд үзжээ.
Санхүүгийн хямрал болон Ирак, Афганистанаас цэргээ гаргасан зэргээс болон Европын олон орнууд саяхан худалдан авсан онгоцнуудаа дахин экспортлох төлөвлөгөөтэй байна. Тэднийг ашиглах зардал нь өндөр байгаа учраас SIPRI-ийн мэдээний дагуу өнгөрсөн таван жилд ердийн зэвсгийн үндсэн төрлүүдийн нийлүүлэлт нь өмнөх 2003-2007 онуудтай харьцуулахад 17 хувиар өссөн гэж шинжээчид дүгнэв.
АНУ-ын зэвсгийн экспортын 45 хувь нь Ази, Номхон далайн бүсийн орнуудад нийлүүлэгджээ. Нийлүүлэлтийн 62 хувь нь нисэх онгоцнууд байв. Дараа нь Ойрхи Дорнод (27%) орлоо. Хүрээлэнгийн мэдээлснээр, Оросын экспортын 46 хувь нь онгоц, нисдэг тэрэг, 20 хувь нь пуужинт зэвсэг байжээ.
Оросын экспортын 65 хувь нь Ази, Номхон далайн бүсийн орнуудад нийлүүлэгджээ. Дараалаад Африк (17%), Ойрхи Дорнодын бүс (9%) эхний гуравт багтлаа. Оросын зэвсгийн гол худалдан авагчид нь Энэтхэг (Оросын зэвсгийн экспортын 35%), Хятад (15%), Алжир (14%), Вьетнам (6%) болж байгаа. Сирийн импортын 71 хувийг Оросын зэвсэг эзэлсэн байв.
Даваа гаригт нийтлэгдсэн эдгээр мэдээнүүдийн эмхэтгэлийг “SIPRI -2013” нэртэйгээр ирэх зургадугаар сард гаргах ажээ.
Stockholm International Peace Research Institute 1966 онд байгуулагдсан бөгөөд бие даасан судалгааны төв юм. Мөргөлдөөн, зэр зэвсэг, зэвсэглэлийн хяналт болон зэвсэг хураах асуудлуудаар өөрийн судалгааг Stockholm International Peace Research Institute явуулдаг.