
Европын хамгийн том банк болох HSBC стратегийн дараагийн алхам хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан хэд, хэдэн ажлын байрыг цомхотгохоор болжээ. Өнгөрсөн хоёр сарын турш хөрөнгө оруулагчид банкны байдалтай танилцсаны үр дүнд ийм шийдвэрт хүрсэн байна. Өнгөрсөн долоо хоногт HSBC банкны гүйцэтгэх захирал Стюарт Гулливер хийсэн мэдэгдэлдээ банкны зарлагыг энэ жил нэг тэрбум ам.долларт барих тухай ярьсан юм. Ямар ч байсан 5000 ажилтныг цомхотголд оруулж байж, энэ хэмжээний мөнгийг хэмнэх дүр зураг ажиглагдаж байгаа. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 10 мянга гаруй ажилтныг цомхотгоно гэсэн мэдээлэл ч бий. HSBC банк үр ашиггүй байдлыг халж, ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн хоёр жилийн хугацаанд системтэй бодлого хэрэгжүүлж байсан юм. Энэ хугацаанд тус банкны 260-320 мянган ажилтан цомхотголд хамрагдсан тухай мэдээлэл байна.
Б.СҮХ