
Архидалт мансуурлын хор нөлөөг бууруулах үйлчилгээний төв өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү төвийн байрыг архидан согтууралттай тэмцэх, архи уудаг иргэдийг эмчилж, эрүүлжүүлэх үүднээс ЭМЯ-аас санхүүжүүлсэн бөгөөд төвийн үйл ажиллагааг “Архидалт мансуурлын хор нөлөөг бууруулах үндэсний эвсэл”-ийн хамт олон удирдан явуулах аж. Уг үйлчилгээний төв нь Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Жанчивдэчинлэн хийдийн урд байрладаг юм байна.
С.СҮНДЭР