Агаарын тээврийн шатахууны үнэд монополь байхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2013.03.18-нд нийтлэгдсэн

Агаарын тээврийн шатахууны үнэд монополь байхгүй гэв

Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх компани сонгон шалгаруулах тендерийг Монголын иргэний агаарын тээвэр (МИАТ) компаниас өнгөрсөн хоёрдугаар сарын 5-нд зарласан билээ. Үүнд манай шатахуун импортлогч хэд хэдэн компани оролцсон байна. Тухайлбал, “Сод Монгол”, “Магнай трейд”, “Мэргэ ван”, “Ник”, “Шунхлай” зэрэг компаниуд өрсөлджээ. Тендерийг энэ сарын 11-нд нээжээ.

Агаарын хөлгийн шатахууныг Улсын хил нөхцөлөөр нийлүүлэх компани сонгон шалгаруулж тендерт бусдаасаа хамгийн бага үнийг “Сод Монгол групп” санал болгож шалгараад байгаа юм байна. “Сод Монгол групп” сүүлийн хэдэн жил агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх тендерт ялсан. Энэ байдал нь "Сод Монгол” группийг монополь боллоо гэх шуүмжлэл дагуулах болсон билээ. Мөн ”Сод Монгол групп” ОХУ-аас шатахуунаа хямд үнээр импортолдог хэрнээ хэрэглэгчдэд хүргэхдээ хэтэрхий өндөр үнэ тогтоодог гэх мэдээлэл ч байдаг.

“Сод Монгол" групп нь агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх дээ монопольдож байна уу, хямдхан импортолдог шатахуунаа авиа компаниудад нийлүүлэхдээ үнэхээр амандаа орсон үнийг хэлдэг үү? Эдгээр асуултын хариулт бодит байдал дээр ямар байгааг сурвалжилсан юм.

“Сод Монгол” хамгийн хямд үнэ санал болгодог учраас тендерт ялдаг

МИАТ компаниас жил бүр зарладаг шатахуун нийлүүлэх сонгон шалгаруулах тендерийг ”Сод Монгол групп” яагаад авдаг юм бол. Энэ талаар МИАТ компанийн захирал Г.Жаргалсайхантай уулзаж, тодрууллаа.


-”Сод монгол групп” монополь байна гэх мэдээлэл бий. Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх тендерт өрсөлдөгч ком- паниудыг ямар байдлаар сонгон шалгаруулдаг юм бэ?

-Бид хуулийнхаа дагуу жил болгон агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх тендер зарладаг. Бидний гол зарчим бол хамгийн бага үнэ санал болгосон компанийг шалгаруулдаг. Мөн шатахууны чинар, техникийн нөхцөл стандартад тохирсон зэргийг нь харгалзана л даа. Бас шатахуун иийлүүлэлтийн хугацааг хардаг. Тэгээд энэ нөхцөл бололцоог хангасан компаниар сүүлийн гурав дөрвөн жил “Сод Монгол” групп шалгарч байна. Эднийх хамгийн хямд үнийн санал өгдөг. Өнөөдрийн байдлаар ч хямд үнийн санал өгсөн дуулдаж байна.

-Тендерт хичнээн байгууллага оролцсон юм бэ?

-“Сод Монгол” ганцаархнаа үнийн саналаа оруулж ирээд байвал монополь болно шүү дээ. Тэгвэл тийм биш байна. Цаана нь найман өрсөлдөгч компани тест оруулаад ирж болж байна. Хамгийн гол нь бид хямд үнийн саналыг харж байна шүү дээ. Яах аргагүй тийм компани нь “Сод монгол" болж байна л даа. Хуучин хоёр, гуравхан компани үнийн санал оруулж ирдэг байсан. Хамгийн эцсийн үр дүн нь онгоцонд түлш шахаж байгаагаар үнийг тооцно. Тэрнээс хилээр хичнээн төгрөгөөр оруулж ирж байгаа нь чухал биш.

-Яагаад ”Сод Монгол”-ынх шатахууны үнийн саналыг бага өгдөг юм бол?

-“Сод Монгол” бол Роснефтиэс шатахуунаа авдаг. Роснефтийн нефть нэрэх үйлдвэр нь Ангарскт байдаг юм байна. Ангарск манайхтай ойрхон болохоор шатахуун импортлоход замын зардал нь боломжтой нөхцөлтэй юм шиг байгаа. Гэхдээ шатахуун эцсийнхээ байдлййр онгоцны далавчинд сумлагдаж байгаагаар өөр үнэтэй байдаг юм. Хил дээр нэг үнэтэй байхад тэндээсээ Толгойтын агуулах хүртэл аваачихад үнэ нь өөр болдог.

-ОХУ-аас импортолсон шата¬хууны үнэ нэг өөр. Онгоцонд орох хүртэл тээврийн зардал нь нэмэгдээд бас ондоо болдог гэсэн үг үү?

-Тийм. Толгойтын агуулахаас Буянт-Ухаа хүртэл хүргэнэ гэдэг нь өөр үнэтэй. Буянт-Ухаа дээр шата¬хууны агуулах болох таван сав бий. Хоёр нь ”АЖЕТ” гэдэг компанийнх. Хоёр нь МИАТ-ийнх, нэг нь ”Мэргэ ван” гэдэг компанийн агуулах л даа. Энэ гурваас онгоц руу түлш шахдаг. Тэгэхээр бас түлшний үнэ нэмэгдээд өөр болчихдог юм. "Сод Монгол”-ын нэг давуу тал нь онгоц руу орж байгаа шатахууныг бусдаас арай хямд байлгадаг. Урьд нь Буянт-Ухаа дээр ганцхан “АЖЕТ” компанийн шатахууны агуулах байлаа. Тэндээс бүх авиа компаниуд онгоцондоо шатахуунаа сумалдаг байсан.

-Буянт-Ухаа дээр энэ компани чинь олон жил оршин тогтнож байсан байхаа. Ганцхан тус компанийн агуулахаар дамжуулж, авиа компаниуд шатахуунаа авдаг байсан биз дээ?

-Дөрөв, таван жилийн өмнө “АЖЕТ’’-ээс шатахуун авч байхад нэгт нь 1800 ам.доллар хүрч байлаа. Тэгэхээр "Сод Монгол” ч биш эднийх монополь болох гээд байсан байгаа биз. Тиймээс ”Мэр- гэван” гэдэг компани гарч ирсэн. Тэд "АЖЕТ”-ээс хямд үнэ хэлэнгүүт авиа компаниуд "Мэргэван” руу хошуурч эхэлсэн л дээ. Одоо эндээс манайх гэлтгүй бүх авиа компанийнхан түлшээ авдаг.

-“АЖЕТ” нь яасан бэ?

-Хаалгаа барьчихсан. Өндөр үнэ хэлээд байхад хэн авах билээ дээ. Эднийх хэтэрхий монополь байна гэсэн үүднээс хоёрдогч компанид зөвшөөрөл өгсөн бололтой юм.

-МИАТ-ийн эзэмшлийн хоёр сав байгаа гэсэн. Тэдгээрийг ашиглалтад оруулж болдоггүйюм уу. Тэгвэл шатахууны үнэ арай хямд байх байх даа?

-МИАТ саваа ашиглалтад оруулах ёстой. Манайх өөрсдийнхөө савыг ашиглалтад оруулахаар хоёр жилийн өмнөөс засвар хийсэн. Олон улсын биш юм аа гэхэд Монголынхоо стандартыг хангасан савыг сая ашиглалтад орууллаа.

Ангарскаас импортолсон шатахууны үнэ онгоцонд орохдоо ийм болдог

“Сод Монгол” групп ОХУ-ын Ангарскаас шатахуунаа татдаг. Тэндээс онгоцны шатахуун болох “ТС-1” тонн тутмыг нь 10580 ам.доллараар авдаг гээд урьд нь интернэтүүд их бичээд байсан. Харин онгоцонд орохдоо энэ үнэ 1650 ам.доллар болдог. Онгоцны шатахуун нийлүүлэх тендерт “Сод Монгол” жил болгон ялж, хямд үнэтэй шатахуун оруулж ирдэг хэрнээ өндөр үнэ хэлэн монополь болж байна хэмээх шүүмжлэл бий. Үүнтэй холбогдуулан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, холбогдох яам агентлагуудаас бүрдсэн ажлын хэсгийнхэн шалгалт хийсэн билээ. Шалгалтын дүн ямар гарав, “Сод Монгол” групп үнэхээр хямд шатахуун оруулж ирээд өндөр үнэ тогтоовуу, бодит байдал дээр ямар байсныг ажлын хэсгийнхнээс тодруулсан юм.

Ямартаа ч шалгалтын эцсийн хариу гараагүй гэнэ. Гэхдээ "Сод Монгол” хэтэрхий өндөр үнэ тогтоогоод байна уу гэвэл үгүй гэнэ. Шатахуун импортлоход хил гаалийн үнэ, ОХУ-ын татвар, тээврийн зардал зэрэг нь өндөр байдаг бөгөөд энэ бүгд зардал нэмэгдээд Монголд орж ирэхээрээ үйлдвэрийн үнэ нэмэгдэх нь зайлшгүй болохыг онцлов. Ер нь бол ОХУ-ын Ангарскийн нефтийн үйлдвэрээс Чингэс хаан нисэх онгоцны буудлаас хөөрөх онгоцонд орох хүртэл шатахууны үнэ ямар замыг туулж, хэрхэн үнэ нь өөрчлөгддөгийг бага сага судалсан юм. Ангарскаас Наушик өртөө хүртэл 700 км зайнд тээвэрлэх төмөр замын зардал, тэндээсээ Монголын хил рүү орох, тэгээд улсын хилээс Улаанбаатар хүртэл 400 км замыг туулах төмөр замын зардал, УБ-т Толгойт өртөөнд ирээд гаалийн татвар таван хувь, НӨАТ 10 хувь төлөх нь ойлгомжтой.

Тэгээд Толгойт өртөөнөөс Өртөөний оролцоо байх шатахууны агуулахад хүргэж буулгаж, нөөцөлнө. Дараа нь шатахууныг автомашинаар Буянт-Ухаа дахь шатахуун агуулах руу зөөвөрлөж, нөөцлөх цэвэрлэх шүүх саванд юүлнэ. Шатахууны даатгал, лабораторын шинжилгээнд хамрагдана. Тэндээсээ тусгай сумлагч машинаар шатахуунаа авч нисэх буудлын хашаанд хүргэж, онгоцонд шахдаг байна. Энэ бүх замын зардал, гаалийн татвар, НӨАТ, агуулахын үнэ зэргийг тооцоолохоор Ангарскаас нэг тонныг нь 1050 ам.доллараар авсан шатахуун онгоцонд орохдоо 1650 ам.долларт хүрдэг байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Эх сурвалж: “ӨДРИЙН СОНИН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж