Дэнни Дэ Вито эхнэрээсээ салахгүй

Хуучирсан мэдээ: 2013.03.18-нд нийтлэгдсэн

Дэнни Дэ Вито эхнэрээсээ салахгүй

“Эмэгтэйчүүдийн эрх чөлөө”, “Гогений галзуу ноход”, “30 нас хүрэх нь яараарай” “Хөхөөний үүрэн дээгүүрх нислэг” гэх мэт олон киногоороо үзэгчдийн танил болсон Америкийн жүжигчин, хошин урлагийн нэрт төлөөлөгч Дэнни Дэ Вито гучин жилийн турш хамтдаа амьдарсан эхнэр Фиа Перлмэйнээс салахаар шийдсэн тухайгаа өнгөрөгч оны аравдугаар сард мэдэгдэж  байжээ.

Харин саяхан “PEOPLE” сэтгүүл хосууд салахаа больсон талаар мэдээлж “Дэнни Фиа нар нэг нэгэндээ хайртай. Цаашдаа ч тэд нэг нэгнийгээ хайралсаар байх болно” хэмээн хосуудын ойр дотны нэгэн найзын ярилцлагыг нийтэлсэн аж. 

Өдгөө 68 настай Дэнни өнгөрөгч оны сүүлээр шүүхэд салах өргөдөлөө өгсөн байсан ч саяхан өргөдөлөө буцаан авч эхнэртэйгээ эргэн хамтдаа амьдрахаар шийдсэн гэнэ. Өдгөө 30 жилийн турш хамтдаа амьдарсан хосууд Люси, Грейс, Жакоб нарын гурван хүүхэдтэй юм байна.

Э.АНХТУЯА
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж