
Энэ жил 15 нас хүрч буй “Камертон” хамтлагийн залуус уржигдар АНУ-ыг зорьжээ. Тэд ирэх зургадугаар сарын 24-нд 15 насны төрсөн өдрөө фэнүүдтэй нүсэр тэмдэглэхээр төлөвлөж байгаа бөгөөд хөдөө орон нутгийн фэнүүдтэйгээ ч уулзах аж. Иймд хамтлагийн залуу зарим дууныхаа клип, болон дууны бичлэгээ чанарын өндөр түвшинд хийлгэхээр АНУ-ыг зориод байгаа аж. Тэдний “Камертон-15 жил” цомог удахгүй гарах бөгөөд зургадугаар сарын 24-ныг хүртэл олон гэнэтийн бэлгийг барих гэнэ. Иймд тус хамтлагийн шүтэн бишрэгчид тэдний ямар бэлэг барихыг хүлээх л үлдлээ.
М.Дөл