Майкл Жексоны ”Billie Jean” гар бичмэлийг дуудлага худалдаанд оруулжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Майкл Жексоны ”Billie Jean” гар бичмэлийг дуудлага худалдаанд оруулжээ

"Gotta Have Rock and Roll" сайт нь Мадонна болон Майкл Жексон, "Битлз", Элвис Пресли, Боб Дилан, Жими Хендрикс, Дэвид Боуи, Рея Чарльз, "U2" зэрэг алдартай хамтлаг дуучдын  амьдрал уран бүтээлтэй холбоотой эд зүйлсийн дуудлага худалдаа ажлуулж эхэлжээ.
Сайтад тавигдсан алдартнуудын эд зүйлсийн зарим нэгээс дурдвал Майкл Жексоны 1000-1500 хүртэл долларын үнэтэй тайзны хувцас, түүнчилэн түүний "Billie Jean" дууных нь гар бичмэл, "We are The world", мөн бичлэг хийж амжаагүй байсан "An Innocent Man" зэрэг дууны бичмэл эхүүд тус бүр 30 мянгаар тавигджээ. Түүнээс гадна дээрх сайтын жагсаалтад Мадоннагийн нүцгэн авахуулсан зураг 5-7500, "Битлз" хамтлагийн гарын үсэгтэй пянз болон дууных нь үгнүүд 100 доллараас дээш, Жими Хендриксийн бичлэг 8000 доллараар, Жеймс Брауны "Зууны жүжигчин" шагнал 1500 доллараар тус тус үнэлгээтэй байна. Харин "Aerosmith" болон Эрик Клаптоны платиниум/цагаан алт/, алтан дискнүүд 350,600, Боногийн гарын үсэгтэй зураг 15 мянган доллар, алдартнуудын гарын үсэгтэй гитар 400-5000, Бритни Спирсийн гадуур дотуур хувцас 1500-9500 доллараар байгаа юм. Гэхдээ энэ бүхэн нь зөвхөн анхны үнэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Гуравдугаар сарын 10 хүртэл дуудлага худалдаа ажиллах юм байна.
                                                                                                                             Л.Золбаяр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж