УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар илтгэл тавилаа

Хуучирсан мэдээ: 2013.03.18-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар илтгэл тавилаа

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “Хууль сахиулах их сургууль”-ийн сонсогч нарт илтгэл тавьлаа

Өнөөдөр Монгол улсад зэвсэгт хүчний үүсч хөгжсөний 92 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн, Ц.Оюунбаатар “Хууль сахиулах их сургууль”-ийн Соёлын төвд тус сургуулийн сонсогч нарт “Шударга ёс, хүний эрх” сэдвээр илтгэл тавилаа. Залуу үеийнхээ дуу хоолойг сонсож тэдэнтэй санал солилцох үүднээс УИХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл”-ийн бүлгийн гишүүд “Оюунлаг оюутан” аяныг өрнүүлж их, дээд сургуулиудаар зочилон илтгэл тавьж байгаа юм байна.

Ц.Оюунбаатар гишүүн илтгэлийнхээ дараа оюутан залуучуудын санал хүсэлтийг сонсож мөн тэдний сонирхсон асуултуудад хариулт өгсөн. Хууль сахиулах их сургуулийн хамт олон эр цэргийн баярыг тохиолдуулан эх орны цэргүүдийн залгамж халаа болсон сонсогчдод сонирхолтой сэдвээр илтгэл тавьж, халуун дотно яриа өрнүүлсэнд талархасанаа илэрхийлж байлаа.

Дашрамд дурьдахад “Оюунлаг оюутан” аян 2013 оныг дуустал үгэлжлэх бөгөөд УИХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл”-ийн бүлгийн ажлын албаны дарга Г.Энхтөр энэ чиглэлээр улсын болон хувийн бүх их, дээд сургуулиудтай хамтран ажиллахад бэлэн байгаа гэдэгээ хэлж байсан. УИХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл”-ийн бүлгийн ажлын албатай холдогдох утас: 51260640 юм байна.




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж