“Спрайт лиг” Дарханд нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.03.18-нд нийтлэгдсэн

“Спрайт лиг” Дарханд нээлтээ хийлээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын санаачилгаар сагсан бөмбөг сонирхогчдын “Спрайт лиг” Дархан-Уул аймагт өнгөрсөн ням гаригт нээлтээ хийлээ. Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, “TLG 13” ТББ, "Амжилтын төлөө хамтдаа" ТББ, “МСS Coco Cola” компани хамтран зохион байгуулж буй “Спрайт лиг”-ийн нээлтэд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр, “Мотив” хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбаяр /Жижигээ/ Үндэсний супер лигийн легонер тоглогчид оролцлоо.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар ,жүжигчин Э.Цолмонбаяр, дуучин Б.Эрдэнэбаяр нар Үндэсний супер лигийн шилдэг легонеруудтай хамтран, холимог оддын баг бүрдүүлж, Дархан-Уул аймгийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийсэн юм.  Нөхөрсөг тоглолтод холимог оддын баг 66:60 харьцаагаар хожлоо.

Дархан-Уул аймагт нээлтээ хийж буй “Спрайт лиг” нь өсвөр болон насанд хүрэгчдийн гэсэн хоёр насны ангиллаар болох юм.

Дашрамд дурьдахад, өнгөрсөн нэгдүгээр сард Орхон аймагт нээлтээ хийсэн “Спрайт лиг”- ийн плей-оффийн тоглолтууд үргэлжилж, ирэх амралтын өдрүүдэд шигшээ тоглолтоо хийхээр болсон байна. Харин Улаанбаатар хотноо үргэлжилж байгаа “Спрайт" супер лигт одоогоор нэг баг 10 тоглолт хийгээд байгаа бөгөөд “Бүх оддын тоглолт” нь ирэх гуравдугаар сарын 31-нд Яармаг дахь Спортын шинэ ордонд болох ажээ.

Зургийг ЭНД дарж үзнэ үү.

Д.ЛХАГВА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж