АНУ-ын Индиана мужийн Саут-Бенд хотын нисэх буудлын ойролцоох суурьшлын бүсэд “Hawker Beachcraft Premier 1” жижиг онгоц айлын байшин дээрээс унаж осолджээ. Үүний улмаас хоёр хүн амь үрэгдэж, гурван хүн гэмтэж бэртсэн бөгөөд онгоц унахдаа гурван айлын байшинг эвдэлж сүйтгэсэн байна. “Hawker Beachcraft Premier 1” жижиг онгоцонд дөрвөн хүн байснаас хоёр нь нас барсан аж.
Холбооны нисэх хүчний удирдах газраас мэдээлснээр тус онгоц Оклахома мужийн Талса хотоос хөөрч, Индиана мужийн Саут-Бенд хотын нисэх онгоцны буудал хүрэхээр нислэг үйлдэж байжээ. “Hawker Beachcraft Premier 1” жижиг онгоцны цахилгааны утсанд гэмтэл гарснаас нисэх онгоцны буудалд хүрч амжилгүй айлын байшин дээр унаж осолдсон байна.
“Associated Press” агентлагийн мэдээлснээр жижиг онгоц осолдсоны дараа шатахуун асгарсантай холбоотойгоор дэлбэрэлт болохоос сэргийлэн ослын газрын ойролцоох айл өрхүүдийг түр хугацаагаар нүүлгэн шилжүүлжээ.
Б.АНХТУЯА