Jessie J стилиэ огцом өөрчлөв

Хуучирсан мэдээ: 2013.03.18-нд нийтлэгдсэн

Jessie J стилиэ огцом өөрчлөв

Дуучин Jessie J стиль имижээ огцом өөрчилж үсээ халзан болгожээ. Тэрээр өнгөрөгч баасан гаригт болсон “Red Nose Day” хүмүүнлэгийн арга хэмжээний үеэр ийнхүү дүр төрхөө өөрчлөн үзэгчдийг гайхашруулсан байна. Үсээ хусуулсан тухайгаа ярихдаа тэрээр “Red Nose Day” сайн үйлсийн хандивын арга хэмжээнд нэгдсэнтэй холбоотой хэмээн тайлбарласан гэнэ. Харин арга хэмжээний үеэр хөтлөгч Дермот чиний дүр төрх надад таалагдаж байна гэж хэлэхэд Jessie J хариуд нь миний шинэ хэв маяг фэнүүдэд маань таалагдана гэдэгт итгэлтэй байна хэмээн хариулсан аж.

Тэрээр “Red Nose Day”-ийг дэмжиж хандив өгсөн хүмүүст талархаж байгаагаа илэрхийлж өөрөө ч энэ арга хэмжээнд нэгдсэндээ сэтгэл хангалуун байгаагаа мөн Twitter хуудсандаа мэдэгдсэн байна. “Red Nose Day”-д Jessie J-ээс гадна Саймон Ковел, “One Direction” Роуэн Аткинсон нарын алдартнууд оролцжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж