
Барилга хот байгуулалтын яамнаас санаачлан хэрэгжүүлсэн “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны замын ажил ирэх тавдугаар сарын 1-ээс эхэлж, 2015 оны аравдугаар сард дуусна. 2.5 жилд багтаан дуусгахын тулд замын ажлыг нэгэн зэрэг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Төслийн гүйцэтгэгчээр “Чингислэнд деволопмент” групп шалгарсан бөгөөд энэ группт “Магнай трейд”, “Жаст”, “Насны зам”, Монинжбар”, “Цаст Импекс” зэрэг арав гаруй компани багтсан байна.
Төслийн нийт өртөг 3.5 тэрбум ам. доллар. Нэг километр автозамыг 3.5 сая ам.доллароoр тавихаар тооцоолжээ.
Хурдны зам Европ стандартаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээн байгуулалт болгохын тулд АНУ, Итали улсын төлөөлөгчдийг урьсан байна.