
Баянзүрх дүүргийн 22-р хороо Ургах наран хорооллын урд замд энэ сарын 14-нд Верна маркын 99-05 УНЧ дугаарын авто машины жолооч хурд хэтрүүлэн, урсгал сөрсний улмаас Дэү маркийн 63-97 УБТ дугаартай том оврын ачааны авто машинтай мөргөлдөж Верна маркийн авто машины жолооч гэмтэж зорчин явсан зорчигч амь насаа алдсан ноцтой хэрэг гарсан байна. Ослын газар дээр “Шуурхай бүлэг 105”, Замын цагдаагийн албан хаагчид ажилласан байна.
Замын цагдаагийн газраас замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан явах, урсгал сөрөхгүй байх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хамгаалах бүсээ тогтмол хэрэглэхийг анхааруулж байна.
Видео бичлэгийг ЭНД дарж үзнэ үү
М.НАРАН