
Үүний дараа 20 настай төвийн довтлогч Гиоргос Катидис хийсэн үйлдэлдээ харамсаж буйгаар илэрхийлэн, цахим болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан уулчлалт гуйсан ч энэ нь түүнийг шийтгэлээс аварч чадаагүй байна. Афины “AEK” хөл бөмбөгийн клубээс Гиоргос Катидисын энэхүү үйлдлийг эрс буруушаан, түүнийг цаашид Грекийн үндэсний аль ч багт тоглуулахгүй байх хориг арга хэмжээ авчээ. Түүнчлэн Грекийн үндэсний лигээс Гиоргос Катидисын хэргийг авч хэлэлцээд хориг арга хэмжээнээс гадна торгуулийн арга хэмжээ авсан байна.
Б.АНХТУЯА