Хар нүхний эргэлтийн хурдыг тодорхойлжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.18-нд нийтлэгдсэн

Хар нүхний эргэлтийн хурдыг тодорхойлжээ

НАСА-гийн NuSTAR, Европын сансар судлалын агентлагийн XMM-Newton рентген
туяаны телескопын тусламжтайгаар манай нарнаас 2 сая дахин том хэмжээ
бүхий аварга хар нүхний эргэлтийн хурдыг хэмжиж, эцсийн байдлаар
нарийвчлан тогтоосон байна. Биднээс 65 сая гэрлийн жилийн зайд, NGC 1365
галактикийн төвд байрлах аварга хар нүх бараг л гэрлийн хурдаар
эргэлддэг ажээ. Энэ судалгаа Эйнштэйний харьцангуйн онолын шинэ нотолгоо болж байгаагаа онцлог юм.

Хар нүхэнд
сорогдож буй матер түүнийг тойрон эргэлдэж эхэлнэ. Улмаар түүний
"оршихуйн хязгаар"-т хүрэхийн өмнөхөн их хэмжээний рентген туяаг
ялгаруулна. Хар нүхэнд матер, гэрэл сорогдон унах бүс буюу эргэлт
буцалтгүйн хязгаар нь түүний эргэлтийг тодорхойлдог бол ялгарч буй
рентгэн туяаг сансарын үүл, болон тоосонцорын цаанаас ч илрүүлэх
боломжтой байдаг нь судалгааны үндэс болжээ.

"Бид хар нүхний амсарын ойролцоо эргэлдэж буй материйг түүний ялгаруулах
рентген туяагаар нь илрүүлж чадна, мөн хар нүхний асар их хэмжээний
татах хүчний нөлөөгөөр гуйвж дайвалзаж буй бөөмсийн хөдөлгөөнийг
тодорхойлох боломжтой" хэмээн Калифорнийн технологийн хүрээлэнгийн
шинжээч, NuSTAR-ийн судалгааны багийн гишүүн Фиона Харисон хэлэв.

Харин Харвард Смитсониэний Астрофизикийн төвийн Гуйдо Рисайлити "энэ
удаагийн судалгаа хар нүхний эргэлтийг анх удаа зөв тодорхойлсон явдал
боллоо" гэжээ. Нарнаас хэдэн сая хэдэн, тэрбум дахин том хэмжээ бүхий
аварга хар нүхнүүд эрт цагт жижигхэн "үр хөврөл"-өөс үүсдэг. Цаг хугацаа
өнгөрөх тусам галактикийн одод, тоосонцорууд, мөн бусад галактиктай
мөргөлдөх үед хар нүхнүүдийг сорж аажим томордог.

Тэгвэл "хар нүхний эргэлт нь галактикийн ой дурсамж, түүхийн бичээс юм,
мөн хар нүхийг эмх цэгц бүхий өсөлтийн тодорхой үе шатуудыг дамжин
томорсоор ирсэн, өөрөө хэлбэл түүний өсөлт нь олон тооны санамсаргүй үйл
явдлын цуглуулага биш гэдгийг түүний эргэлт илтгэж байна" хэмээн Гуйдо
Рисайлити хэлжээ. Судалгааны баг цаашид судалгааг үргэлжлүүлэн хийж,
NuSTAR, XMM-Newton телескопуудын тусламжтайгаар хэд хэдэн аварга хар
нүхийг тогтмол ажиглах замаар цаг хугацаа өнгөрөхөд тэдгээрийн эргэлтийн
хурд хэрхэн өөрчлөгддөг болохыг тодорхойлохоор төлөвлөж байна.

Тойрон эргэлдэгч
матерүүд рентген туяа ялгаруулж буй, нарнаас сая, тэрбум дахин том
хэмжээ бүхий аварга хар нүхний төсөөлөл зураг

Хоёр телескоп рентген туяаны гэрлийн өөр өөр спектрийг тодорхойлдог

Рентген туяаны
гэрлийн спектр болон энергиэр хар нүхний ойролцоох орон зай цаг
хугацааны гажилтыг тодорхойлж эргэлтийн хурдыг хэмждэг

XMM-Newton телескопоор авсан NGC1365 галактикийн гэрлийн хэт ягаан туяаны зураг

Эх сурвалж: http://robomec.blogspot.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж