![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2013/3/9f9948b01feab354/64767c56adaf7ef2original.jpeg)
Монголын оюутны холбооноос санаачлан зохион байгуулсан “Надад хэлэх үг байна” уран илтгэлийн тэмцээн өчигдөр Бишрэлт зочид буудалд болж өнгөрчээ. Уг илтгэлийн уралдаанд 100 гаруй оюутан залуус бүртгүүлэн оролцож үгийн хүч, оюуны бяраа сорин өрсөлджээ. Ингээд нэгдүгээр байранд МУИС-ийн оюутан Б.Лхагвасүрэн шалгарч, МУИС-ийн оюутан М.Энхбадрал, КУДС-ийн Б.Батзаяа, МУИС-ийн Э.Сундуй нар удаалжээ. Харин “Шилдэг санаа” шагналын эзнээр “Зохиомж” дээд сургуулийн оюутан Т.Болор-Эрдэнэ тодорчээ. Мөн тэргүүн байр эзэлсэн оюутаныг энэ сарын 29-нд “Иргэний танхим”-д болох автомашингүй өдөрт зориулсан нээлттэй хэлэлцүүлэгт илтгэл тавиулахаар болсон байна.
Т.ДАРХАН