
Ийнхүү “Oz: The Great and Powerful" нээлтээ хийснээс хойш маш богино хугацаанд нийт 145 сая ам долларын орлого олсноор 2013 оны дээд амжилтыг тогтоож байгаа анхдагчдын нэг болжээ. Дээрх бүтээлд Холливудын нэрт жүжигчин Жэймс Франко, Рэйчел Вайс, Мишель Уильямс нар гол дүрд нь тоглосон байна.
Өнгөрөгч долоо хоногт Box office-ийг орлогоороо тэргүүлсэн эхний арван киног танилцуулъя.
- "Oz: The Great and Powerful"- 42.2 сая ам.доллар
- "The Call"-17.1 сая ам.доллар
- "The Incredible Burt Wonderstone"-10.3 сая ам.доллар
- "Jack the Giant Slayer"-6.2 сая ам.доллар
- "Identity Thief"- 4.8 сая ам.доллар
- "Snitch"-3.5 сая ам.доллар
- "21 and Over" – 2.6 million
- "Silver Linings Playbook"-2.59 сая ам.доллар
- "Safe Haven”- 2.5 сая ам.доллар
- "Escape From Planet Earth"-2.3 сая ам.доллар тус тус олжээ.
Э.АНХТУЯА