Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар Өвөр Монголын Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Суртал ухуулгын хэлтсийн Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэг, Өвөр Монголын Их сургуулийн Урлагийн сургуультай хамтран энэ сарын 13-17-нд Монгол Улсын гавьяат зүтгэлтэн, профессор, академич зураач, багш П.Балдандоржийн уран бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулав.
Энэхүү үзэсгэлэнд П.Балдандоржийн уран бүтээлийн дээжээс судалбар зураг болон бусад төрлийн зургийн эх загварууд болох 200 орчим бүтээлийг дэлгэн үзүүлэв. П.Балдандорж Монголын шинэ үеийн дүрслэх урлагийн анхдагчдын нэг бөгөөд энэ нь түүний Хятад улсад гаргаж буй гурав дахь үзэсгэлэн юм.
С.СҮНДЭР