Бөөрний оношилгоог үнэ төлбөргүй хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.03.18-нд нийтлэгдсэн

Бөөрний оношилгоог үнэ төлбөргүй хийлээ

Дэлхий даяар жил бүрийн 3 сард хоёр дахь долоо хоногийн Пүрэв гарагт бөөрний өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг явуулсар ирсэн. Гуравдугаар сарын 14-нд тохиосон уг тэмдэглэлт өдрөөр Арвайхээр сумын “Түшигдөлгөөн”, “Уянсэтгэл” өрхийн эрүүл мэндийн төвд нарийн мэргэжлийн эмч нар харъяалал харгалзахгүй, үнэ төлбөргүйгээр  иргэдийг үзэж, оношиллоо. Арвайхээр сумын иргэдийн хувьд бөөр, шээсний замын өвчлөл нь судалгаагаар эхний гуравт байнга ордог ба нас баралтын гол шалтгаан болж байгаа талаар эмч нар ярьж байсан юм. Цаг агаарын хүнд нөхцөл, буруу хооллолт, эрүүл ахуйн гаж хэв маягаас шалтгаалж бөөрний архаг үрэвсэл ихсэх хандлагатай байгаа ба өвчлөлд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс гурав дахин их  өртөж байгаа гэнэ.

Тус өдрийг манай улсад 2009 оноос тэмдэглэж ирсэн бол Өвөрхангай аймгийн хувьд энэ жилээс эхлэн бөөр хамгаалах өдрөөр ард иргэдэд чиглэсэн тодорхой ажлуудыг хийж байхаар тогтлоо.

Б.БАТЧИМЭГ

(Өвөрхангай аймгаас мэдээлэв.)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж